Type search keyword

Харилцагчдаа дэмжсэн ХасБанкны боловсролын аян

Олон Улсын Бичил Санхүүгийн Төвөөс “Хариуцлагатай санхүүжүүлэлт, Санхүүгийн боловсрол” хөтөлбөрийг зохион байгуулж буй бөгөөд нийт 15 орны 24 манлайлагч санхүүгийн байгууллага оролцож байгаагаас Монгол улсад зөвхөн ХасБанк хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
“Ухаалгаар Санхүүжүүлье” уриатай энэхүү аян нь 10-р сарыг дуустал үргэлжлэх бөгөөд аяны хугацаанд харилцагчид нь зээл авахдаа анхаарах хүчин зүйлстэй танилцаж, өөрийгөө өрийн дарамтнаас хэрхэн сэргийлэх боломжтой талаар судлан, мөн анхан шатны зээлийн тооцоолол хийж суралцах боломжтой.


Харилцагчиддаа тулгарч буй санхүүгийн анхан шатны асуултуудад мэргэжлийн талаас нь зөвлөгөө өгсөнөөр хувь хүний санхүүгийн талаарх мэдлэгийг сайжруулах зорилготой энэхүү аяныг Баянхошуу, Цайз, Нарантуул, Долоон буудал, 21-р хороолол, Хүчит шонхор, Нисэх, Өнөр, Амгалан гэсэн 9 салбар тооцооны төвөөр дамжуулан хэрэгжүүлж байна.



Илүү дэлгэрэнгүйг: http://xacbank.mn/mn/523