Type search keyword

Титаниум материалаар хийсэн Платинум карт Монголд анх удаа

ХасБанк өнөөдөр дэлхийд танигдсан, өндөр зэрэглэлийн үйлчилгээ авах боломж бүхий UnionPay брэндийн Platinum картыг өөрийн үнэнч харилцагчдын төлөөлөл болсон 3 эрхэмд гардуулж өглөө.

Энэхүү Платинум карт нь энгийн хэрнээ эрхэмсэг тансагийн илэрхийлэл болсон хамгийн хатуу, бат бөх метал - Титаниумаар хийгдсэнээрээ содон бөгөөд Монголд анх удаа гарч байгаа тул эзэмшигчдээ нэр хүндийг дагуулж, жаргал авчирах үнэ цэнэтэй юм. Харилцагчиддаа жаргал бэлэглэх бидний тэмүүллийн нэгээхэн гэрч болсон энэхүү үйл явдал Хасчууд бидэнд ч баяр бахдал, аз жаргалыг мэдрүүллээ. Сансрын хөлгийн их биеийг бүтээдэг энэхүү хатуу металын гоёмсог мөнгөлөг өнгө нь үнэт эдлэлд ч өвөрмөц шинжийг шигтгэж өгдөг бөгөөд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй тул анагаах ухаанд өргөнөөр ашиглагддаг байна.

Мөн энэ үеэр Юнион Пэй Интернэйшнл байгууллагын төлөөлөгчид ХасБанкинд зочилж, хоёр талын удирдлагууд цаашдын хамтын ажилагааныхаа талаар халуун дотно яриа өрнүүлсэн юм.