Type search keyword

ХАСБАНК ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРЬЛАА

ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хамт олон 5-р сарын 9-ний Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа.

Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэгч ХасБанк болон Тэнгэр санхүүгийн нэгдэл нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээх, цөлжилттэй тэмцэх зорилгоор ХасТөгөл хэмээх мод тарих, ургуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлалтай бөгөөд энэ жилийн ХасТөгөл үйл ажиллагаа маань буюу бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй давхцсанаараа онцлог байлаа.

Мод тарих арга хэмжээнд ХасБанк, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн 100 гаруй ажилтан оролцож, нийслэл хотын ногоон байгууламжийн 20 гаруй хувийг эзэлдэг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн ногоон байгууламжийг өргөтгөхөд хувь нэмрээ оруулсан юм.

Хас Төгөл аяны хүрээнд одоогийн байдлаар 21 аймаг, Улаанбаатар хотод нийт 27 ногоон төгөл байгуулж, 32,000 гаруй мод, бут тариад байна.