Type search keyword

ХАСБАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал гишүүдийн 88.9 хувийн ирцтэйгээр 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө.

ТУЗ-ийн ээлжит хурлаар ХасБанкны 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн тайлан, 2014 оны ногдол ашиг хуваарилах зөвшөөрөл авах асуудлаар Монголбанкинд хандах, ТУЗ-ийн гишүүдийн дахин сонгууль, ТУЗ-ийн 2015 оны төсөв, ХасБанкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн Аудитийн хорооны гишүүдийг томилох, Зээлийн эрсдлийн удирдлагын бодлогод нэмэлт, өөрчөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв.