Type search keyword

ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бэст Вестерн Туушин зочид буудлын Сүлд танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд нийт ... хувьцаа эзэмшигч оролцож, 100 хувийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцэж баталсан юм.

  • ХасБанкны 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн тайлан, 2014 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа.
  • 2014 оны ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцээд, ногдол ашиг хуваарилах асуудлаар зөвшөөрөл авахаар Монголбанкинд хандахаар шийдвэрлэлээ.
  • Нямтайширын Цэлмүүн, Майкл Мадден, Магваны Болд нарыг ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдээр улируулан сонгох асуудлаар хэлэлцэж, нэр дэвшсэн гишүүдийг баталлаа.
  • Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын хамтарсан тушаалд нийцүүлэх үүднээс Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүдийн тоог 3 болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, уг асуудлаар ХасБанкны дүрэмд оруулах өөрчлөлтийг баталлаа.
  • Хувьцаа эзэмшигчид мөн ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны төсвийг хэлэлцэж, баталсан болно.