
ХасБанк, Х.А.С ТББ-ын хамт олон уламжлал ёсоор 29-р тусгай сургуулийн хүүхэд багачуудыг баярлууллаа
Эх дэлхий, эрдэнэт хүмүүн, эрүүл ашгийг дээдлэн ажилладаг ХасБанкны халуун сэтгэлт залуусын санаачлагаар нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, тэр дундаа хүүхэд залууст нийгмийн болон санхүүгийн боловсрол олгож, зөв иргэдийг төлөвшүүлэх зорилготой Хөгжлийн Алтан Сан ТББ-ын хамт олон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн бага, дунд, ахлах ангийн 160 хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулан өглөө. Авъяаслаг хүүхдүүдийн бэлтгэсэн үзүүлбэрүүдийг үзэж сонирхон, тэдэнд чин сэтгэлийн урам хайрлаж баяр дээр нь баяр нэмсэн ХасБанкны хамт олонд тус сургуулийн нийт багш, сурагчид талархал илэрхийлж байсан юм. ХасБанк, Х.А.С ТББ-ын хамт олны санаачлагаар хүүхдийн төлөө сайн үйлсийн аяныг үргэлж зохион байгуулдаг бөгөөд өмнөх жилүүдэд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр дунд сургуульд суралцаж буй хүүхэд багачуудын сурч хүмүүжих орчин нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор сургуулийн дотуур байрны ойр орчмыг тохижуулж, 3,100 орчим мод бутыг суулган цэцэрлэгжүүлж, хүүхдийг амьдрах ухаанд сургах зорилго бүхий бага оврын сургалтын хүлэмжийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байсан юм.