Type search keyword

Хүүхэд бүрийн нууцхан мөрөөдөл болсон Диснейлэндэд хүрэх замыг Хасбанк 10 хүүхдэд нээж өглөө

Жил бүр эх үрсийн баярыг тохиолдуулан ХасБанкны хамт олон Ирээдүйн саятан, Тэмүүлэл хүүхдийн хадгаламж эзэмшигч, бяцхан харилцагч хүүхэд багачуудаа баярлуулан Хасхүүгийн баярыг тэмдэглэдэг уламжлалтай билээ.
 
Энэ жилийн хувьд ХасБанкнаас Хуримтлалтай Монгол хүүхдийн төлөө уриатайгаар Хасхүүгийн баярын урамшуулалт аянаа 5-р сарын 1-ээс эхлэн зарласан бөгөөд 50,000 төгрөгөөр дээш дүнгээр шинээр хадгаламж нээлгэсэн болон хадгаламждаа орлого хийсэн хүүхэд багачууддаа Хасхүүгийн олон гайхалтай бэлгийг өргөн бариад зогсохгүй 100,000 төгрөгөөс дээш дүнгээр хадгаламж нээж, орлого хийсэн харилцагчдынхаа дунд Диснейлэндэд аялах сугалаат урамшууллыг зарласан юм. Энэ нь хүүхдийн мөнгө хадгаламжтайгаа холбосон хүүхдүүдэд ч гэсэн хамааралтай байв.
 
Сугалааны тохирлыг 2014 оны 5-р сарын 31-ны үдэш МҮОНТ-ээр шууд явуулж азтай 10 хүүхдийг шалгаруулсан бөгөөд өнөөдөр бяцхан азтанууддаа шагналыг нь гардуулсан юм.
 
Өмнөх 2 жилийн хугацаанд ХасБанк ХасЛотто урамшуулалт аяны хүрээнд 30 хүүхдийг Хонгконгийн Диснейлэндэд аялуулсан бөгөөд энэ удаад ийнхүү Азтай 10 хүүхэд аав, ээжийнхээ хэн нэгтэй Диснейлэнд рүү нисэхээр боллоо. Тэдний мөрөөдөлдөө ойртох ЖАРГАЛТАЙ аялалд амжилт хүсье.