Type search keyword

Таны хүүхдийн баталгаат ирээдүй – Ирээдүйн саятан хадгаламж

Үндэсний бренд бүтээгдэхүүн
Ирээдүйд гэж хойш тавилгүй энхрий үрсийнхээ төлөө
Ирээдүйн саятан хадгаламжаа нээлгэж хуримтлалтай болоорой.

Эх үрсийн баярыг тохиолдуулан энхрий бяцхан үрсдээ Ирээдүйн Саятан хугацаатай хадгаламж нээлгэн, бэлгээ авч, Хуримтлалтай Монголын Төлөө сугалаат аянд оролцоорой. Хэрэв та хүүхэддээ төрсөн цагаас нь эхлэн сар бүр доорх жишээ хүснэгтэд харуулсан хэмжээний мөнгийг хүүхдийнхээ хадгаламжид нэмж хадгалбал Ирээдүйн саятан хадгаламжийн дансны үлдэгдэл таны хүүхдийг 18 нас хүрэхэд дараах байдалтай болно. (хадгаламжийн хүү жилийн 14.4%)

 
 
Сар бүр хийх мөнгө 5,000 төгрөг 10,000 төгрөг 20,000 төгрөг
18 нас хүрэхэд 5,102,775₮ 10,166,094₮ 20,292,733₮
Үүнээс таны орлого хийсэн мөнгө
1,083,000₮ 2,163,000₮ 4,323,000₮
Банкнаас төлсөн хүү 4,019,775₮ 8,003,094₮ 15,969,733₮
 

 

Таны хүүхдийн хадгаламж хэрхэн нэмэгдэхийг графикаар харуулбал:

ХасБанкны Ирээдүйн саятан хадгаламжийн давуу талууд:

  • Өрсөлдөхүйц өндөр хүүтэй ба хүүг сар болгоны эхэнд олгоно;
  • Хадгаламжийн хүүг нийлмэл аргаар буюу хүүнээс хүү тооцно;
  • Шинээр төрсөн хүүхэд бүрт 3 000 төгрөгийн хадгаламж бэлэглэнэ; /0-6 сартайдаа нээлгэнэ/
  • 0-5 насны хадгаламж эзэмшигч хүүхэд бүрт төрсөн өдрийн бэлэгтэй;
  • Хүүхдийг 18 нас хүртэл хугацаанд хадгалагдах ба гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарч хадгаламжаа цуцлах тохиолдолд зөвхөн сүүлийн 1 жилийн хүүг буцааж, өмнөх бүх жилүүдэд хуримтлагдсан хүүгийн орлого нь хэвээрээ хадгалагддаг;
  • Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч 18 нас хүрч данснаасаа зарлага хийх эрхтэй болоход манай банкнаас Виза картыг үнэ төлбөргүйгээр бэлэглэнэ;
  • Жил бүр зохион байгуулагдах Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигчдэд зориулсан урамшуулалт аянд оролцох боломжтой;
  • Хүссэн хүүхдэд Ирээдүйн саятан хадгаламжийг нээлгэн бэлэглэх боломжтой;
  • Эмээ, эсвэл өвөө нь эцэг эхийнх нь өмнөөс ач, зээдээ мөнгө хадгалах боломжтой байдаг.

Хүүхдийнхээ дансанд сар бүр тогтмол орлого хийх нь танд хүндрэлтэй санагдвал захиалгат гүйлгээг ашиглах боломжтой. Таныг хуримтлалтай болоход тань туслах олон төрлийн үйлчилгээ банкинд байдгийн нэг нь захиалгат гүйлгээ юм. Захиалгат гүйлгээ нь сар бүрийн тогтсон өдөр, тогтмол дүнтэй гүйлгээг таны данснаас өөрийн тань болон бусдын хадгаламж, харилцах, картын данс руу гэрээний дагуу автоматаар хийх гүйлгээ юм. Захиалгат гүйлгээгээр та банк хооронд ч гүйлгээ хийж болно.

Захиалгат гүйлгээний хүсэлтийг та ХасБанкны өөрт ойр байрлах салбарт өгөх боломжтой.

Захиалгат гүйлгээний үйлчилгээний хураамж:

  • Гэрээ байгуулахад үнэгүй
  • Гэрээний дагуу хийгдэх гүйлгээ бүрээс 100 төгрөг

Та үр хүүхдийнхээ ирээдүйд зориулан хуримтлал үүсгээд зогсохгүй өөртөө зориулан өнөөдрөөс орлогынхоо тодорхой хувийг хадгалж эхлээрэй.

Таны өнөөдөр нээсэн 100,000 төгрөгийн хадгаламж, захиалгат гүйлгээг ашиглан сар бүр орлого нэмснээр хэрхэн өсч, үржихийг жишээгээр тооцоолон гаргая:

  • Таны цалин 600,000₮
  • Та сар бүр цалингийнхаа 10% буюу 60 000 төгрөгөөр захилгат гүйлгээг ашиглан хадгаламжаа нэмбэл
  • Хадгаламжийн жилийн хүү 14.3% байхад
 
Төгрөгөөр 1 жилийн дараа 2 жилийн дараа 3 жилийн дараа
Таны нэмэгдүүлсэн орлого 820,000₮ 2,260,000₮ 3,700,000₮
Банкнаас төлсөн хүү
64,391₮ 570,936₮ 1,717,589₮
Нийт мөнгө
884,391₮ 2,830,936₮ 5,417,589₮
Захиалгат гүйлгээний зардал
1,200₮ 3,600₮ 6,000₮
 

Та хуримтлуулсан мөнгөөрөө томоохон худалдан авалт хийх, гэр бүлийн гишүүдтэй гадагшаа явж амрах бүрэн боломжтой юм. 1 жилийн хугацаанд мөнгөө хуримтлуулахад танаас ердөө 1,200 төгрөгийн зардал гарчээ. Гэтэл банкинд биечлэн ирээд хадгаламжаа нэмэгдүүлэхэд унааны зардал, хамгийн гол нь таны үнэт цагаас хороохыг та тооцоолж байгаа буйзаа.

Захиалгат гүйлгээний үйлчилгээ нь таны тарьсан модны усалгаа, бордоо болдог.