Type search keyword

ТэнГэр санхүүгийн нэгдэл ба ХасБанкны хамт олон 29-р сургуулийг цэцэрлэгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ

Урин дулаан цаг ирэхээр орон даяар моджуулах, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх олон ажил өрнөдөг билээ. Ногоон байгууламжууд нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалаад зогсохгүй бидний эрүүл амьдрах нэг үндэс суурь болж өгдөг.
Монгол Улсдаа нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХасБанк нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээх, цөлжилттэй тэмцэх зорилгоор ХасТөгөл хэмээх мод тарих, ургуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлалтай.
 
Бүх нийтээр мод тарих өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 11-нд ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд болох ХасБанк, ХасЛизинг ХХК, Тэнгэр Даатгал ХХК, Тэнгэр Капитал ХХК, ХасСекюрити ХХК, Хөгжлийн Алтан Сан ТББ-ын хамт олон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургуулийн гаднах талбайд мод тарих ажлыг санаачилж, амжилттай зохион байгууллаа.
 
ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн нэгдлийн хамт олон өмнө нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн дотуур байр, гадна орчыг тохижуулан, хүлэмж барьж, мод бут суулган, сагсан бөмбөгийн талбай байгуулж өгч байсан бөгөөд ийнхүү өмнө нь суулгасан мод бутаа арчилж сэргээхээс гадна шинээр мод тарьж, нийгэм байгаль орчинд тустай зүйл хийхийн зэрэгцээ хамт олноороо сайн үйлсэд хувь нэмэр оруулж байгаадаа сэтгэл ханамжтай байлаа.
 
 
ХасБанк ХасТөгөл хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 оны эцэс гэхэд Монгол орны томоохон суурин газруудад 21 төгөл байгуулж нийт 34,000 гаруй мод тарьж ургуулаад байна. Дан ганц мод суулгаад өнгөрөх биш харин суулгасан модныхоо ургалтанд санаа тавьж ажилладаг бөгөөд нийт тарьсан моддын ургалт 80-аас дээш хувьтай байна.