
“Хасхүү”-гийн найзууд Диснэйлэндээр аялна
Үртэй хүн жаргалтай гэдэг. Тийм ээ. Айл гэрийн амьдралд аз жаргал бэлэглэгч бидний жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудын маань тэсгэл алдан хүсэн хүлээдэг баяр бол яах аргагүй Эх үрсийн баярын өдөр билээ. Энэ л өдөр эцэг, эхчүүд бид энхрий хонгор үрсээ дагуулан “Хасхүү”-тэй хамт нэгэн өдрийг тун чиг зугаатай өнгөрүүлдэг болсоор хэдэн оныг үдэж байна.
Тэгвэл ирээдүй хойчдоо хөрөнгө оруулагч “ХасБанк”-ны ах, эгч нар нь мянга мянган бяцхан харилцагчидтайгаа хамт “Хасхүүгийн баяр”-ыг тэмдэглэхэд бэлэн боллоо. Алдрай бяцхан үрсийнхээ аз хийморийг сорьж Ирээдүйн саятан, Тэмүүлэл хугацаат хадгаламжиндаа тавдугаар сарын 30-ныг хүртэл 100 мянган төгрөгөөс дээш дүнтэй орлого хийж, эсвэл шинээр хадгаламж нээлгэхээс гадна мөн хүүхдийн мөнгөө ХасБанкны дансанд авах холболтыг шинээр хийлгэн “Хуримтлалтай Монголын төлөө” аянд оролцох эрхийн эзэн болоорой.
Хүүхэд бүрт өөрийн гэсэн хайртай үлгэрийн баатрууд бий. Тэгвэл “ХасБанк”-ны хамт олон таны хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг зорьж, аз нь гийсэн 10 бяцхан харилцагчийг тодруулан Хонконгийн Диснэйлэнд, Ocean Park-аар аялах эрхийн бичиг хожих боломжийг олгож байна. Хүүхэд бүр азтан болохыг хүсдэг. Манай бяцхан азтанууд тавдугаар сарын 31-ний оройн 21 цагаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодрох юм.
Мөн түүнчлэн Хасхүүгийн найз нартаа зориулж бид 50,000 төгрөгөөс дээш дүнгээр Ирээдүйн саятан, Тэмүүлэл хугацаат хадгаламжийг нээлгэсэн, хадгаламжиндаа орлого нэмсэн бүх хүүхдүүдэд олон төрлийн гайхалтай бэлгийг өргөн барихаар боллоо.
Хасхүүтэй уулзах цаг хаяанд ирлээ, хүүхдүүд ээ! Хайртай үлгэрийн баатруудтайгаа уулзах мөч ойртсоор байна.