
Хасбанк аялал жуулчлалын салбарыг дэмжиж ажиллахаар боллоо
ХасБанк нь Монголын аялал жуулчлалын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбараас улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэрийг дээшлүүлэх зорилгоор “Монголын Аялал Жуулчлалын Холбоо” болон “Монголын Жижиг Дунд Үйлдвэр, Худалдаа Ахуйн Үйлчилгээ, Аялал Жуулчлалын Салбарын Ажилтны ҮЭ-ийн Холбоо” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт 2014 оны 3 дугаар сарын 21-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагуудад санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, тэдний онцлогт нь тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтуудыг тухайн салбарт нэвтрүүлэх, шинэ бүтээл, ашигтай загваруудыг санхүүжүүлэх чиглэлээр хамтарсан хөтөлбөрүүдийг боловсруулах, мөн санхүүгийн чадавхийг нь нэмэгдүүлэх сургалт, семинаруудыг хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо.