Type search keyword

XacБанк 38 сая ам.долларын санхүүжилтын гэрээ байгууллаа

АВСТРИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛД АНХ УДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР ХАСБАНКИЙГ СОНГОН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
 
2013 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ХасБанк Австрийн Хөгжлийн Банк (OeEB)-наас 15 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт авах зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь Австрийн Хөгжлийн Банкнаас Монгол улсад хийж буй анхны хөрөнгө оруулалт бөгөөд уг санхүүжилт нь ХасБанкны урт хугацааны өсөлтийг хангах тогтвортой эх үүсвэрүүдийг нэгээр нэмэгдүүлж байгаа юм.
 
Австрийн Хөгжлийн Банк
Австрийн Хөгжлийн Банк нь Австрийн Экспортын Зээлийн Агентлагийн салбар байгууллага бөгөөд 2008 оны 4 сарын 1-нээс эхлэн Европын Хөгжлийн Санхүүгийн Институт (EDFI)-ын гишүүн болсон. Австрийн Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжиж буй улс орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор эдгээр улс орнуудын хувийн секторийг дэмжин ажиллаж байна. 
www.oe-eb.at 
 
ХАСБАНК СИМБИОТИКС БИЧИЛ САНХҮҮГИЙН САНТАЙ ХАМТРАН БОНД ГАРГАВ
 
Монгол улсын томоохон банкуудын нэг болох ХасБанк Симбиотикс Хөрөнгө Оруулалтын Сантай хамтран 9.8 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа. Энэхүү бонд нь Люксембургийн үнэт цаасны зах зээлд Монгол улсаас гаргаж буй анхны бонд болж байна. Мөн ХасБанк дунд хугацааны тогтвортой эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор Симбиотикс Хөрөнгө Оруулалтын Сантай 3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн гэрээ байгууллаа. 
 
Симбиотикс Хөрөнгө Оруулалтын Сан
Симбиотикс Хөрөнгө Оруулалтын Сан нь 2004 оны 12 сард Швейцар улсын Женев хотод байгуулагдсан. Уг компани нь одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын 29 санд зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2005 оноос хойш бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
 
ХАСБАНК ТРИОДОС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНТАЙ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
 
ХасБанк өөрийн ууган түнш болох Триодос Банкны салбар Триодос Хөрөнгө Оруулалтын Сан 13 сая ам.долларын зээлийн гэрээ байгууллаа. Энэхүү санхүүжилт нь төгрөгөөр хийгдэж байгаа бөгөөд ингэснээр ХасБанк харилцагчиддаа бичил болон жижиг дунд бизнесийн санхүүжилтийг шууд төгрөгөөр олгох боломжтой болж байгаа юм.
 
Триодос Хөрөнгө Оруулалтын Сан
Триодос Хөрөнгө Оруулалтын Сан нь 2000 оны 12 сарын 12-нд байгуулагдсан ба хөрөнгө оруулалтын 18 сангаараа дамжуулан нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон тус чиглэлээр хэрэгжиж буй төслүүдэд 2.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.
http://www.triodos.com
 
ХасБанк
 
ХасБанк нь 2001 онд байгууллагдсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө системийн хэмжээний 4 том банкны нэг болоод байна.
 
Компаний засаглал, Нийгмийн хариуцлагыг хэрэгжлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1600 гаруй мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянган харилцагчиддаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.