Type search keyword

XacБанк болон Олон Улсын Санхүүгийн Корпораци ISDA мастер гэрээнд гарын үсэг зурлаа

Улаанбаатар, 2013 оны 10 дугаар сарын 24
 
Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон ХасБанк ISDA мастер гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Ганболд, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болд, ХасБанкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир, ОУСК-ийн Үнэт цаасны багц хариуцсан ахлах менежер Nathalie Louat, ОУСК-ийн Монгол дахь төлөөлөгч Tuyen D.Nguyen нар оролцлоо.
 
Энэхүү гэрээ нь гэрээнд оролцогч 2 талын хооронд хийгдэх бүх гүйлгээнд тавигдах стандарт нөхцөлүүдийг заасан учраас гүйлгээ хийгдэх бүрт гэрээний нөхцөлүүдийн талаар дахин хэлэлцэх шаардлагагүй болох бөгөөд гүйлгээ автоматаар хийгдэх юм. Үүнээс гадна уг гэрээ нь ХасБанк болон ОУСК-ийн хамтын ажиллагаа цаашдаа илүү сайжрах үндэс болж байна.
 
ОУСК нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудтай 1999 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд тус байгууллага нь хөгжиж буй улс орнуудын хувийн секторт төвлөрөн ажиллаж буй хамгийн том олон улсын байгууллага юм. ОУСК-ийг түүний 184 гишүүн улс эзэмшдэг ба уг байгууллагын 100 гаруй хөгжиж буй улсад явуулсан ажил нь тэдгээр улс орнуудын компаниуд болон санхүүгийн байгууллагуудад ажлын байр бий болгох, татварын орлогыг нэмэгдүүлэх, корпорацийн засаглал мөн байгаль орчны асуудлуудыг сайжруулах, дотоодын нийгэмлэгүүдийг дэмжих боломжийг олгож байна.