Type search keyword

ХАСБАНК ЯПОНЫ SMBC БАНКТАЙ ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын тэргүүлэгч банкуудын нэг ХасБанк Япон Улсын Сумитомо Мицуй Банкны Корпорацтай худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааны хүрээнд таван сая ам.долларын зээлийн шугам нээлгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээг үзэглэхээр ХасБанкны Гүйцэтгэх Захирал ноён Д. Бат-Очир, Сумитомо Мицуй Банкны Корпорацийг төлөөлж Олон Улсын Худалдааны санхүүжилтийн хэлтсийн дарга ноён Хиромицү Ёшизава, Олон Улсын Худалдааны санхүүжилтийн хэлтсийн ахлах орлогч ноён Казүо Ёшимура нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байна. ХасБанк энэхүү зээлийн шугамыг Монголын гадаад худалдаа эрхлэгч харилцагчдын аккредитивийг дахин санхүүжүүлэх, тэдэнд зах зээлд өрсөлдөхүйц бага хүүтэй зээл олгоход ашиглах нөхцлийг талууд харилцан тохиролцлоо.
 
ХасБанк нь Сумитомо Мицуй Банкны Корпорацтай 2005 онд корреспондент харилцаа тогтоон хоёр байгууллагын хамтын ажиллагааг санаачлан эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад төлбөр тооцоо, аккредитив дамжуулан нээх, худалдааны санхүүжилтийн хүрээнд амжилттай хамтран ажиллаж ирсэн байна.