Type search keyword

“Амар” үйлчилгээний хэрэглэгч анх удаа азтан боллоо

Хас банк сар тутамд харилцагчдынхаа дундаас азтан тодруулах болсоор хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хадгаламжийн дансандаа 100 мянгөн төгрөгөөс дээш орлого хийж, ХасЛоттоны азтан болсон харилцагчдын тоо 4000 хол давжээ. Харин энэ сарын лоттоны тохирлоос анх удаа “Амар” үйлчилгээний хэрэглэгч нэг сая төгрөгийн азтан болсон нь онцлог байлаа.
 
Хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх, банкны үйлчилгээг хүмүүст ойртуулахын тулд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан Мобайл банкны “Амар” үйлчилгээний талаар азтан Ганчимэг бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
 
Тэрээр ярихдаа:
- Би “Амар” үйлчилгээг сонгож хэрэглээд жил гаруй болж байна. Гэхдээ уг үйлчилгээгээр дамжуулсан гүйлгээ ХасЛоттоны тохиролд оролцдог гэдгийг ерөөсөө мэдээгүй. Гэртээ юм уу, ажил дээрээ сууж байгаад л гүйлгээ шилжүүлгээ хийчихдэг, төвөг чирэгдэл багатай учраас сонгож хэрэглэдэг. Миний хувьд өдөр болгон шахам л гүйлгээ хийдэг. Тэр дундаа хөдөө рүү шилжүүлэг их хийдэг. Чухам хэзээ хийсэн хэдэн төгрөгийн гүйлгээ маань азын тохиролд орсныг мэдэхгүй юм. Над руу Хас банкнаас утсаар залгаж, азтан болсныг маань дуулгахад эхлээд их гайхсан. Хас банкин дахь хүүхдийн маань дансны гүйлгээ л азын тохиролд багтсан юм болов уу гээд тодруулж асуутал “Үгүй ээ, “Амар” үйлчилгээнээс аз хожсон байна” гэж хэлсэн л дээ. Телевизийн бичлэгийн цагийг ухраагаад МҮОНТ-ээр шууд нэвтрүүлдэг ХасЛотто тохирлыг үзтэл үнэхээр би азтан болсон байсан.
- Та өөр бусад банкны ижил төстэй үйлчилгээг хэрэглэдэг үү. Хас банкны “Амар” үйлчилгээ юугаараа онцлог гэж хэлэх вэ?
-Би өөр хоёр ч банкны гар утасны үйлчилгээний аплекейшн татаж суулгаж байсан. Нэг нь үйлчилгээний шимтгэл өндөртэй байсан. Нөгөө нь хэрэглэхэд төвөгтэй байсан. Харин “Амар” үйлчилгээний аплекейшн татаж суулгахад, хэрэглэхэд ч хялбар. Бас шимтгэл нь харьцангуй бага байсан. Тийм болохоор миний өдөр тутмын хэрэгцээ, шаардлагад илүү нийцтэй байдаг юм гэв.
 
            Хас банкны Хас Лотто аян нь иргэд, хэрэглэгчдэд хуримтлалын ач тусыг ойлгуулах, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалтыг нь урамшуулан дэмжих зорилготой үйл ажиллагаа юм. Тус банкин дахь хадгаламжийн дансандаа хуримтлал нэмэх, орлогын гүйлгээ хийх боломжийг таны гарт хүргэж өгдөг, цаг завыг хэмнэдэг “Амар” үйлчилгээ зах зээлд нэвтрээд 4 жил болж байгаа юм.
ХасЛотто аянд хуримтлалаа нэмэгдүүлэн хадгалж буй бүх харилцагчид оролцохын зэрэгцээ, ХасЛотто 2 аян эхэлснээр ХасБанкны цахим үйлчилгээг ашигладаг харилцагчид мөн оролцох боломжтой болсныг энд онцлоход таатай байна.
Тус аяны ес дэх удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2013 оны 8 дугаар сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10 саятан, 21 бүсийн азтан, 10 оюутны сургалтын төлбөр хожих азтанууд тодорсон. Энэ удаад ХасЛотто аянд цахим гүйлгээгээр оролцсон Төв талбай тооцооны төвийн харилцагч Ганчимэг саятнаар шалгарснаас гадна хамгийн бяцхан азтанаар Говьсүмбэр аймгийн харилцагч 11 настай хүү шалгарсан юм.  
 
Харин ХасЛотто шалгаруулалтын дараагийн буюу арав дахь удаагийн азтан шалгаруулалтын нэвтрүүлэг 9-р сарын 30-ны өдөр болох ба 10 саятан, 1 аялал, супер шагнал болох автомашины 1 азтанг тус бүр шалгаруулна. Та бүхэн хуримтлалаа нэмэгдүүлж ХасЛотто аяндаа оролцоорой.