Type search keyword

ХасCup 2013 Гольфийн нээлттэй тэмцээн шилдэг гольфчдыг шалгарууллаа

ХасБанкнаас Монголын Гольфийн Холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг XacCup - 2013 Гольфийн Нээлттэй тэмцээн 2013 оны 8 дугаар сарын 31-ний Бямба гарагт “Tuul River Country Club” гольфийн талбайд 6 дахь удаагаа амжилттай явагдаж өнгөрлөө.
 
Энэ жилийн тэмцээнд гадаад дотоодын 70 гаруй гольфчин оролцсон бөгөөд Медалист, Handicap, хамгийн хол, хамгийн ойр цохилт, Шилдэг эмэгтэй тоглогч гэсэн 5 төрөлд шилдгүүдийг шалгаруулж цом, мөнгөн шагналаар байллаа.
 
 
Нийт 4 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний ялагчаар Greg Courts шалгарч нэг сая төгрөг болон ХаcCup цомын эзэн болсон бол хоёрдугаар байрыг Алтайбаатар, гуравдугаар байрыг Ч. Мөнхбат нар эзэлсэн юм. Харин эмэгтэй тамирчдын шилдгээр Энэрэл шалгарсан бол Handicap төрөлд Цолмонбаатар нэгдүгээр байр, Оюунболд хоёрдугаар байр, Хатанбаатар гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Domenico хамгийн хол цохисон гольфчин болсон бол, Kim Jae Soo нүхэнд хамгийн ойрхон цохисон гольфчин боллоо.
 
 
 
 
XacCup тэмцээнийг санаачлан, 6 дахь жилдээ зохиож буй ХасБанкны Монголын гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг Монголын Гольфийн Холбоо өндрөөр үнэлж ХасБанкны хамт олонд талархалын бичиг гардууллаа.