Type search keyword

ХАСБАНК БОЛОН NATURE CONSERVANCY ОУБ ХАМТРАН 80 САЯ ТӨГРӨГИЙН САНГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨ ЗОРИУЛЖ БАЙНА

2013 оны 8 дугаар сарын 15, Улаанбаатар: –ХасБанк, The Nature Conservancy ОУБ, Дорнод Монголын Нутгийн Иргэдийн Байгаль Хамгаалах Холбоо ТББ-ын хооронд “Тосон Хулстайн байгаль хамгаалах траст санг хэрэгжүүлэх ”Гурван талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.
 
Энэхүү гэрээг байгуулсанаар Хасбанк, The Nature Conservancy ОУБ хамтран Тосонхулстайн байгалийн нөөц газар болон цагаан зээрийг хамгаалах зорилготой “Тосонхулстайн байгаль хамгаалах” төслийн санхүүжилтийн эх үүвсэрийг шийдвэрлэж ба Дорнод Монголын Нутгийн Иргэдийн Байгаль Хамгаалах Холбоо ТББ уг төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байгаа ажээ. 
 
Тус төслийн санхүүжилт ийнхүү шийдвэрлэгдсэнээр Тосонхулстай байгалийн нөөц газрыг хамгаалах, энэхүү ажлыг зохион байгуулж байгаа нутгийн иргэд болон малчдын тогтвортой амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, энэ бүс нутгаа нутгийн иргэд өөрсдөө хайрлан хамгаалах санал санаачлагыг хөхүүлэн дэмжих, мөн сүүлийн жилүүдэд тоо толгойн нь эрс багасч, мөхлийн аюул нүүрлээд байгаа цагаан зээрийг хамгаалах, хил даван дайжихаас сэргийлэх, хулгайн анчидтай тэмцэх ажлууд хувь нэмрээ оруулахаар чухал ач холбогдолтой юм.