
ХасБанк "Монгол Улсын Шилдэг Иргэдийн Банк"-аар шалгарлаа
Дэлхийн банк санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөгчдийн нэг болох “Global Banking and Finance Review” буюу “Дэлхийн Банк Санхүүгийн Тойм” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Global Banking and Finance Review Awards - 2013” шалгаруулалтанд ХасБанк тэргүүлж “Монгол Улсын Шилдэг Иргэдийн Банк” цом, өргөмжлөлийг гардан авлаа.
“Global Banking and Finance Review Awards” нь дэлхий даяар банк санхүүгийн салбарт манлайлагч шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг дэлхийд нэр хүндтэй шалгаруулалт юм.
“Монгол Улсын Шилдэг Иргэдийн Банк” хэмээх хүндтэй шагналын эзэн болсоноор ХасБанк Монгол Улсын банк санхүүгийн секторт манлайлагч гэдгээ батлан харууллаа.