Type search keyword

МЭДЭГДЭЛ

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, улируулан сонгох тухай
 
2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болж өнгөрсөн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Магваны Болд, Майкл Мадден нарыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 жилийн хугацаатай улируулан сонголоо.­­­­­
 
ХасБанкны Гүйцэтгэх захирал Бат-Очир нь 2011 оны 5 дугаар сараас хойш Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Бат-Очир нь банк, санхүүгийн салбарт, ХасБанкинд удирдлагын албан тушаалд олон жил ажилласан ажлын туршлагатай банкны тэргүүлэх мэргэжилтэн юм. 
 
ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Болд нь 2011 оны 5 дугаар сараас хойш Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Болд нь банк, санхүүгийн салбарт, олон улсын санхүүгийн байгууллагуудад нийтдээ 20 гаруй жил ажилласан ажлын туршлагатай банкны тэргүүлэх мэргэжилтэн юм. Болд Монголын Банкуудын Холбооны Ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байна.
 
Майкл Мадден нь 2009 оны 5 дугаар сараас хойш ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа. Майкл нь Американ Экспресст 15 жил ажилласан ажлын туршлагатай банкны мэргэжилтэн бөгөөд одоогоор Ирланд улсын Дублин хотноо байрладаг хөрөнгө оруулалтын болон зөвлөх үйлчилгээний Ронок компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. 
 
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар мөн Нямтайширын Цэлмүүнийг ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 жилийн хугацаатай сонголоо.
 
Цэлмүүн нь Монголын томоохон компаниудын нэг болох Монголын Алт Корпорацийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох И Ай Ти Капитал Менежмент ХХК-аас нэр дэвшиж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн түр гишүүнээр томилогдон ажиллаж байсан.
 
ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөл нь Бат-Очир, Болд, Майкл, Цэлмүүн нарт баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ. 
 
Өнөөдрийн байдлаар ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөл нь ТУЗ-ийн дарга ноён Чулууны Ганболд, гүйцэтгэх захирал Дүгэрсүрэнгийн Бат-Очир, гүйцэтгэх бус захирлууд болох ноён Магваны Болд, ноён Арвид Туеркнер, хатагтай Пэрэнлэйн Эрдэнэжаргал, ноён Майкл Мадден, ноён Ричард Ранкен, хатагтай Сара Джари, хатагтай Нямтайширын Цэлмүүн болон хараат бус гишүүн хатагтай Биндэръяагийн Саран нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
 
 
2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 
ХасБанк