Type search keyword

ХАСЛОТТО-2 УРАМШУУЛАЛТ АЯНЫ ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН АЗТАНУУД ТОДОРЛОО

Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгох зорилготой ХасБанкны зохион явуулж буй ХасЛотто аян хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэхүү аян нь монголдоо хамгийн өндөр шагналын сантай, хамгийн урт хугацаанд үргэлжилж буйгаараа онцлог бөгөөд сар бүр азтан шалгаруулж ХасБанкныхаа эрхэм харилцагчиддаа бэлэг барьж байдаг билээ. ХасЛотто 2 аянд хуримтлалаа нэмэгдүүлэн хадгалж буй бүх харилцагчид энэхүү аянд оролцохын зэрэгцээ, ХасБанкны цахим үйлчилгээг ашиглан мөн оролцох боломжтой болсон юм.
 
ХасЛотто 2 аяны дөрөв дэх удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг 2013 оны 3 дугаар сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10-н саятан, гадаадад аялах 1 эрх, мөн супер шагнал болох автомашины азтанууд тодорлоо. Энэ удаагийн шалгаруулалтаар автомашины азтан болсон харилцагч давхар Сая төгрөгийн азтан болсон нь үнэхээр гайхалтай аз завшаантай зүйл болсон байна. Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэж, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилж, амжилт хүсье.
 
ХасЛотто 2-ын шалгаруулалт сар бүр явагдах бөгөөд сар бүр 10 саятан, 5, 7, 9, 11-р саруудад автомашин,5-р сард Диснейлэндэд аялах 10 азтан, 6, 10, 12-р саруудад байр, 8-р сард сургалтын төлбөрийн азтан шалгаруулна.
 
Дараагийн удаагийн шалгаруулалт 4-р сарын 30-д явагдах бөгөөд байрны азтан, 10 саятан тодрох ба 5-р сарын 30-д Диснейлэндийн 10 азтан шалгарах тул харилцагч та хүүхдийнхээ хадгаламжийг 20 000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд л оролцох боломжтой болох юм. 
 
“Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай”
Хуримтлалтай Монголын төлөө
 
Ингээд ХасЛотто 2 аяны Дөрөв дэх удаагийн азтай харилцагчдаа танилцуулъя:
 
10 саятан:
д/д
Шагнал
Салбар дугаар
Салбар хаяг
Дансны дугаар
1
Саятан
БҮТ-3
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
5000894816
2
Саятан
БҮТ-3
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
5000891617
3
Саятан
116
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
5000445388
4
Саятан
113
Орхон аймаг, Эрдэнэт хот
5000711770
5
Саятан
157
Улаанбаатар хот, 100 айл салбар
5000895018
6
Саятан
174
Улаанбаатар хот, Их тойруу тооцооны төв
5000843146
7
Саятан
173
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Оргил тооцооны төв
5000892191
8
Саятан
114
Архангай аймаг, Эрдэнэбулган сум
5000710097
9
Саятан
116
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
5000789161
10
Саятан
124
Ховд аймаг, Ховд салбар
5000895690
 
Аяллын азтан:
д/д
Шагнал
Салбар дугаар
Салбар хаяг
Дансны дугаар
1
Аялал
125
Увс аймаг, Увс салбар
5000877048
 
Супер хонжвор болох АВТОМАШИН-ы азтан:
д/д
Шагнал
Салбар дугаар
Салбар хаяг
Дансны дугаар
1
Автомашин
114
Архангай аймаг, Эрдэнэбулган сум
5000710097