Type search keyword

Санаснаа гүйцээх зорилготой хүмүүсийн заавал оролцох өдөрлөг

Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг ХасБанк урин дулаан хавар цаг, бизнесийн сэргэлтийн үе ирж буйтай холбогдуулан нийт иргэд, харилцагчиддаа санхүүгийн эрх чөлөөг олгох зорилгоор бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүдээ урьд өмнө байгаагүй хамгийн таатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэллээ.
 
ХасБанк өөрийн санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнээ харилцагчиддаа таниулах зорилгоор “Санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөө” уриатай зээлийн нээлттэй өдөрлөгийг Улаанбаатар хотод байрлах Ард, Түшиг, Саппоро, Баянгол, Нарантуул, Сансар, 40 Мянгат, Чингэлтэй, 100 айл, Цайз гэсэн 10 салбар, тооцооны төвүүд болон аймгуудын төвд байрлах салбарууд дээрээ 3-р сарын 23-наас явуулж эхэлсэн бөгөөд энэхүү зээлийн нээлттэй өдөрлөг нь ХасБанкны Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг 107 салбар, нэгж дээр 14 хоногийн турш үргэлжилнэ.
 
Эрхэм та уг нээлттэй өдөрлөгт ирсэнээр ХасБанкны санал болгож буй бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүнтэй холбоотой өөрт хэрэгтэй мэдээллүүдийг авахаас гадна, чадварлаг зээлийн мэргэжилтнүүдээс мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой юм. Мөн өдөрлөг болж буй салбаруудад “Хуримтлалтай Монголын төлөө” уриатайгаар орон даяар бүтэн жилийн турш үргэлжлэх ХасЛотто 2 аян болон Цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга өгөх тусгайлсан цэгүүд байрлаж байна.
 
Дашрамд дуулгахад ХасБанкны орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 25% болж буурлаа. Банк зээлийн өдөрлөгийн үргэлжлэх хугацаанд үйлчлүүлэгч, харилцагчиддаа зориулан олон урамшуулал зарласан ба дотоодын төлбөрийн карт, Мобайл банкны АМАR үйлчилгээ, Интернет банкны үйлчилгээ, болон зээлийн өргөдөлийг ямар нэгэн төлбөр, шимтгэлгүйгээр авах боломжыг та бүхэнд олгож байна.
 
Монгол орны эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй ХасБанк нь иргэд, бичил бизнес эрхлэгчид болон эрчимтэй хөгжиж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж ажилладаг бөгөөд орон даяар болж буй зээлийн нээлттэй өдөрлөг нь үүний нэг тод жишээ юм. Иргэд, харилцагчид та бүхэн зээлийн нээлттэй өдөрлөгтөө оролцохоо бүү мартаарай. ХаБанкны санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнүүд санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөөг танд олгоно. Санхүүгийн бэрхшээлүүдээс болж санаснаа гүйцээж чадахгүй санаа алдаж суудаг цаг ард өнгөрлөө.