Type search keyword

COAL MONGOLIA 2013

“Coal Mongolia 2013” арга хэмжээ нь нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт бөгөөд энэ жил гадаад дотоодын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа нь чуулганы цар хүрээ өргөжиж байгаагийн илэрхийлэл болж байна. Чуулга уулзалтын үеэр холбогдох яамдын сайд, салбарын төлөөлөгчид нүүрсний салбарт баримталж буй бодлого, цаашдын чиг хандлага, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сонирхолтой илтгэл тавьлаа.
 
ХасБанк нь тус чуулга уулзалтад 2 дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцож байгаа ба энэ жилийн хувьд “Gold Sponsor”  болон “Delegate Bag sponsor” ивээн тэтгэгчээр оролцон  Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
 
ХасБанк нь тус чуулга уулзалтын үзэсгэлэнгийн танхимд өөрийн БҮТ-ээ байрлуулан, уулзалтанд ирсэн байгууллагууд, хэвлэл мэдээлэлд болон холбогдох хүмүүст банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга, зөвлөгөө өглөө.
 
ХасБанк нь Бизнес Үйлчилгээний Төвүүдээрээ дамжуулан уул уурхайн салбарын томоохон байгууллагуудын хэрэгцээ шаардлага, үйл ажиллагааны онцлог, чиглэлд нийцүүлэн санхүүгийн  цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд, найдвартай хүргэн үйлчилж ажилладаг.
 
Энэ удаагийн чуулга уулзалт нь Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн Газрын нүүрсний салбарт баримтлах бодлогыг хөрөнгө оруулагчдад танилцуулах, одоогийн хэрэгжиж байгаа нүүрсний хайгуул, олборлолтын төслүүдтэй танилцах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцсэнээрээ урьд урьдын чуулга уулзалтуудаас онцлог боллоо.