Type search keyword

ХАСЛОТТО 2 АЯНЫ ЛУУ ЖИЛИЙН ОТГОН АЗТАНУУД ТОДОРЛОО

ХасБанкны хамт олон ХасЛотто аяныг анхлан санаачлахдаа Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгохыг зорьсон бөгөөд ингэснээрээ бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ч ухамсарлан, хэрэгжүүлж байгаа билээ. 
 
2012 оны 12 сараас ХасЛотто 2 аянаа бүр илүү нөхцөл, шагналтайгаар үргэлжлүүлэн зарласаныг харилцагч түмэн мэдэж байгаа буй заа. Хуримтлалаа нэмэгдүүлэн хадгалж буй бүх харилцагчид энэхүү аянд оролцохын зэрэгцээ, ХасБанкны цахим гүйлгээнүүдийг ашиглан, ХасЛоттод оролцох эрхээ нэмэгдүүлэх боломжтой болсон билээ.
 
ХасЛотто 2 аяны 2 дахь удаагийн азтан тодруулах нэвтрүүлэг 2013 оны 1 дүгээр сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч ХасЛотто 2-н Луу жилийн отгон азтануудыг Сар шинийн босгон дээр 10 саятан, 1 гадаадад аялах эрх, анхны авто машины эзэнг тодрууллаа. Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилж, амжилт хүсье.
 
Цаашид ХасЛотто 2-ийн шалгаруулалт сар бүр явагдаж, сар бүр 10 саятан, сондгой саруудад автомашин, 8 дугаар сараас бусад тэгш саруудад байрны азтанг тодруулна. Мөн улирал бүр бүсийн азтан, хүүхдийн баярыг угтан Диснейлэндийн 10 азтан шалгаруулна.
 
Энэ оны 2-р сарын 28-нд дахин 10 харилцагчийг саятан, 21-н аймаг тус бүрээс тусгай азтан, 1 хадгаламж эзэмшигчийг БАЙР-тай болгох болно. Та яараарай. Хадгаламжиндаа нэмсэн 100,000 төгрөг бүр таныг азтан болгох боломжийг нэмэгдүүлнэ. 
 
Ингээд ХасЛотто 2 аяны Луу жилийн отгон азттай харилцагчдаа танилцуулъя:
 
Шагнал
Салбарын нэр
Дансны дугаар
1 сая төгрөг
Багануур
5000849319
1 сая төгрөг
Багануур
5000723591
1 сая төгрөг
УБ,Сансар
5000748800
1 сая төгрөг
Сэлэнгэ, Зүүнхараа
5000852160
1 сая төгрөг
Өвөрхангай, Арвайхээр
5000808283
1 сая төгрөг
Төв, Зуунмод
5000487019
1 сая төгрөг
УБ, Баянгол, Гранд
5000471913
1 сая төгрөг
Орхон, Эрдэнэт
5000858294
1 сая төгрөг
УБ, СХД, Драгон тооцооны төв
5000861862
Аялалын эрх
УБ, Дөчин Мянгат тооцооны төв
5000860596
Машин
УБ, Баянгол салбар
5000839846