Type search keyword

ХАСЛОТТО 2-ЫН АЗТАНУУД ДИСНЕЙЛЭНДЭЭР АЯЛАХ ТИЙЗЭЭ АВЛАА

Хуримтлалтай Монголын Төлөө уриатай ХасЛотто 2 урамшуулалт аяны Гонконгийн Диснейлэндэд аялах эрх хожсон эхний 10 азтан хүүхэд маань ээж, аавын хамт өнөөдөр ХасБанкинд зочилж, аялалын дэлгэрэнгүй хөтөлбөр, зааварчилгаатай танилцан, онгоцны тийзээ гардан авлаа.
 
Хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл болсон алдарт Диснейлэндэд ээж, аавынхаа хамт аялах 4 өдөр 3 шөнийн аялалд ХасБанк Тэнгэр Трейвэл аялал жуулчлалын компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компаний аялалын хөтөч аялалын туршид азтануудад маань санаа тавьж, зөвхөн Диснейлэндээр зогсохгүй Голден Баухинэ талбай, Сүр жавхлант Хурал, Үзэсгэлэнгийн ордон, “Оддын өргөн чөлөө” зэрэг Гонконгийн гайхамшигт газруудаар аялуулах юм. Хөтөлбөрийн дэлгэрэнгүйтэй эндээс http://www.tengertravel.com/article-364.mw танилцаарай.
 
ХасЛотто 2 урамшуулалт аян энэ жил нийт 20 хүүхдийг Диснейлэндэд аялуулах бөгөөд шинэ оны босгон дээр тодорсон 10 азтан маань энэ сарын 17-ны өдөр Буянт-Ухаа Олон Улсын Нисэх буудлаас аялалдаа гарах бол дараагийн 10 азтай бяцхан харилцагч маань ирэх 6 сарын 1-нд буюу хүүхдийн баяраар тодрох болно.
 
Азтанууддаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжаар дүүрэн аялахыг хүсэн ерөөе!