Type search keyword

ХАСБАНК ШИНЭ ОНЫ ЭХЭНД САЛБАР НЭГЖҮҮДИЙНХЭЭ ТООГ ӨРГӨТГӨЖ, ХАСЛОТТО 2 УРАМШУУЛАЛТ АЯНЫ АНХНЫ АЗТАНУУДДАА ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй салбар нэгж, тооцооны төвүүдүүдээрээ дамжуулан харилцагчиддаа хүрч ажилладаг. Тус банк салбар нэгжийнхээ тоог өргөтгөсөөр байгаа бөгөөд шинэ оны эхэнд буюу өчигдөр 40 мянгат тооцооны төв, тус ТТ-ийн Улаанбаатар их дэлгүүрт байрлах өргөтгөл болон УИД-т байрлах өргөтгөлөө шинээр нээлээ. Нээлтийн арга хэмжээ Улаанбаатар их дэлгүүрт байрлах 40 мянгат ТТ-ийн өргөтгөлийн байранд болж өнгөрсөн бөгөөд уг арга хэмжээнд ХасБанкны Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Ч.Мөнхбаяр, Улаанбаатар Их Дэлгүүрийн Бизнес түншлэл хариуцсан захирал С.Наранчимэг болон бусад харилцагч иргэд, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл уригдан оролцлоо. Мөн нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирсэн нь ХасБанкны харилцагч МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Х. Цагаанбаатар байлаа. 

40 мянгат тооцооны төв, Улаанбаатар Их Дэлгүүр дэх өргөтгөлд  1-р сарын 31-г дуустал шинээр хадгаламж нээлгэсэн иргэдэд хадгаламжийн дэвтэрийг үнэ төлбөргүй өгөх, харилцах данс нээлгэсэн байгууллагуудад хөнгөлөлт үзүүлэх, 3-р сарын 3 хүртэл гадаад төлбөр тооцооны шимтгэлийг 30% хөнгөлөх зэрэг олон хөнгөлөлт урамшууллыг иргэд, компани, харилцагчиддаа зориулан зарласан байна.
 
Энэ өдрийн бас нэгэн онцлог үйл явдал нь “Хуримтлалтай Монголын төлөө” уриан дор зохион явагдаж буй ХасЛотто 2 урамшуулалт аяны 2013 оны хамгийн анхны азтануудад шагнал гардуулах ёслол байж азтанууд маань шагналаа гардан авсан юм.
 
“ХасЛотто-2” урамшуулалт аяны анхны тохирлоор Орхон аймгийн иргэн Л.Цэцэгмаа “Супер Азтан” болж шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авсан бол Шинэ жилийн бэлэг болгож Ирээдүйн саятан, Тэмүүлэл хадгаламж эзэмшигч 10 хүүхэд эцэг, эхийн аль нэгний хамт Диснейлэндэд аялах эрх хожиж, 10 харилцагч саятан болсон юм.
 
 
ХасЛотто 2 аяны тохирол сар бүрийн 30-нд явагдах бөгөөд энэ сард дахин 10 харилцагчийг саятан, 1 хадгаламж эзэмшигчийг автомашинтай болгох болно. Хадгаламжиндаа нэмсэн 100 000 төгрөг, цахим банкны үйлчилгээгээр хийсэн гүйлгээ бүр тань таныг азтан болгох боломжийг нэмэгдүүлнэ. Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай!
 
ХасБанк нь сүүлийн үед харилцагчийн үйлчилгээгээ шинэ түвшинд хүргэж, салбар нэгж, бэлэн мөнгөний ATM-н тоо хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрсөн, мөн орон нутагт банкны үйлчилгээ тэр болгон хүрдэггүй алслагдсан нутаг дэвсгэрт үйлчилгээгээ ойртуулсаар байна.
 
ЗӨВ БАНК - ХАСБАНК