
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ “ХАСЛОТТО” СУГАЛААТ АЯНЫ ОТГОН АЗТАНГУУД ХОНЖВОРОО ГАРДЛАА
ХасБанкны Хуримтлалтай Mонголын төлөө “ХасЛотто” сугалаат аяны 12 дахь удаагийн буюу “ХасЛотто”сугалаат аяны 2011-ээс 2012 оны отгон азтангууд өчигдөр хонжвороо гардлаа. Энэ удаагийн азтангууд 11-р сарын 30-ны баасан гарагийн оройн 21 цагт Монгол Үндэсний Олон Нийтийн телевизээр тодорсон юм. 12 дахь удаагийн тохирлоор Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын иргэд илүү азтай байлаа. Азтан болсон Д.Цэцэнжав, Д.Тамара, Л.Алтангэрэл, Ж.Цэвэлмаа, Ө.Батмөнх, Д.Намуун, П.Намуунаа Ч.Цэрэнлхам, Л.Бат-Өлзий, Н.Эрдэнэбилэг нар саятан болж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансар салбарын харилцагч Ч.Амарсайхан иж бүрэн тавилгатай хоёр өрөө байрны эзэн болсон юм. Өнгөрч буй “ХасЛотто” аянд иж бүрэн тавилгатай байрыг 6 хадгаламж эзэмшигч хожиж, Чежү, Хайнаньд гэр бүлийн хамт 6 хадгаламж эзэмшигч аялсан бол 120 хадгаламж эзэмшигч саятан болсныг дуулгахад таатай байна.
ХасБанкны Орхон салбарын хадгаламж эзэмшигч, сая төгрөгийн хонжвороо гардсан азтан Д.Тамара гуай "Би Хасбанкинд 2010 оны 11-р сарын 19-нд хадгаламжаа өөр банкнаас шилжүүлэн байршуулсан. Хоёр жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн. Ингээд өнгөрсөн сарын 19-нд хадгаламжаа сунгаж, хуримтлалаа нэмэгдүүлэхээр очоод “ХасЛотто”-д оролцсон. Гэхдээ өмнө нь “ХасЛотто” аяны талаар мэдэж байсан юм. Ер нь хүн бололцооныхоо хэрээр хадгаламжаа нэмэгдүүлж хуримтлалтай болж байх хэрэгтэй. Миний ХасБанкыг сонгосон хамгийн гол шалгуур нь хүүнээс хүү боддог давуу тал нь юм. Эхлээд харахад бусад банкнаас хүү нь бага мэт боловч яг тооцоод үзэхээр хамаагүй өндөр хүүтэй байсан. Би азаа алгандаа атгахаар өнөө өглөө Улаанбаатар хотод ирлээ" гэсэн юм.
Гэхдээ та “ХасЛотто” сугалаат аян ингээд дуусаж байна гэж битгий бодоорой. Ирэх жил ч Хуримтлалтай Монголын төлөө “ХасЛотто-2” сугалаат аян үргэлжлэх болно.“ХасЛотто-2” урьдах аянаасаа илүү боломжууд, хонжворуудтай гэдгийг ХасБанкны ажилтнууд онцолж байсан. Өөрөөр хэлбэл сондгой саруудад “Хьюндай” i10 маркын автомашин нэмэгдлээ. “ХасЛотто-2” сугалаат аяны эхний шалгаруулалт 2012 оны 12-р сарын 30-ны өдөр МҮОНТВ-ээр яг цагтаа буюу 21 цагт явагдана. Энэ удаагийн ээлжит тохирлоор арван хадгаламж эзэмшигч саятан болж, арван хүүхэд Диснейлэндээр аялж, нэг “Супер азтан” байр хожих юм. Хэрвээ та "ХасЛотто" сугалаат аянд оролцож азтан болохыг хүсвэл хадгаламжаа сар бүр 100 мянгаас дээш төгрөгөөр нэмэгдүүлэх, гадаад гуйвуулга хийх, цахим банкаар үйлчлүүлэхэсвэл шинээр хугацаатай хадгаламж нээлгэхэд хангалттай ажээ.
Хуримтлалтай Монголын төлөө Зөв банк ХасБанк