
Лондонгийн Олимпийн анхны медальтай зэрэгцэн ХасЛоттогийн 8 дахь удаагийн азтанууд шалгарлаа
ХасЛоттогийн 8 дахь удаагийн шалгаруулалтын нэвтрүүлгийн үеэр, харилцагч, ХасЛоттогийн 7 дахь удаагийн азтаны төлөөлөл, хөндлөнгийн хянагч, Банкны удирдлагын хамт
ХасЛотто хадгаламжийн урамшуулалт аяны ээлжит шалгаруулалт буюу 8 дахь удаагийн шалгаруулалт 2012 оны 7 дугаар сарын 30-ны 21 цагт болж, 10-н харилцагч тус бүр 1 сая төгрөг, 1 харилцагч иж бүрэн тавилгатай байрны эрх, 999-н харилцагч хадгаламжийн бэлгийн карт хожсон юм. Энэ сарын тохирлоор 4 дэх байрны азтанг тодруулснаараа онцлогтой юм.
ХасЛотто аян нь бүтэн жилийн туршид үргэлжлэн нийт 120-н саятан, 6-н иж бүрэн тавилгатай байр, 10-н гадаадад аялах эрх, 4000-н хадгаламжийн бэлгийн картын эзэнг тодруулахаас одоогоор 4-н азтан иж бүрэн тавилгатай байр, 7-н азтан гадаадад аялах эрх, 10 азтан хүүхэд эцэг эхийнхээ хамт Диснейлэнд аялах эрх, 80-н азтан 1 сая төгрөг, 3000-н азтан бэлгийн картын хонжворуудаас хүртсэн байна.
Үлдсэн хонжворууд Таныг хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Ингээд нэг сая төгрөг хожсон 10-н харилцагчаа танилцуулъя:
д/д | Хонжвор | Салбар дугаар | Салбар хаяг | Дансны дугаар |
---|---|---|---|---|
1 | 1 сая | 141 | БҮТ 1 | 5000707412 |
2 | 1 сая | 116 | Баянгол | 5000702815 |
3 | 1 сая | 114 | Архангай | 5000697107 |
4 | 1 сая | 113 | Орхон | 5000707317 |
5 | 1 сая | 152 | Бичил зээлийн төв 01 | 5000458237 |
6 | 1 сая | 132 | Зүүнхараа | 5000545612 |
7 | 1 сая | 125 | Увс | 5000571240 |
8 | 1 сая | 137 | Орон сууцны зээлийн төв | 5000227408 |
9 | 1 сая | 160 | Дархан, Шинэ орчин | 5000531586 |
10 | 1 сая | 117 | Хөвсгөл | 5000465688 |
Супер хонжвор болох иж бүрэн тавилгатай байрны эрхийн эзэн:
д/д | Хонжвор | Салбар дугаар | Салбар хаяг | Дансны дугаар |
---|---|---|---|---|
1 | Иж бүрэн тавилгатай байр | 156 | 10-р хороолол | 5000566671 |
999 бэлгийн картын азтан болсон харилцагчдын мэдээллийг авахыг хүсвэл энд дарж харна уу
Азтан болсон бүх харилцагчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ, дараа сарын шалгаруулалтанд дахин азтан болох боломжтойг уламжилъя.
ХасЛоттогийн 9 дэх удаагийн шалгаруулалт 2012 оны 8 дугаар сарын 30-ны 21 цагт явагдах бөгөөд ээлжит 10-н саятан, 1 гадаадад аялах эрхийн азтанг тус тус тодруулна. Хуримтлалтай болохыг Монголын бүх иргэдэд уриалж, аз амжилт хүсэн ерөөе.
Таны хуримтлал улам өсөх болтугай. Хуримтлалтай Монголын төлөө. ХасЛотто