Type search keyword

“Сайн сайхан оршихуй” хөтөлбөр

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэхийн сацуу эрдэнэт хүн нь байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө хэмээн үздэг.

Ажиллагсдын дунд зохион байгуулсан судалгааны үр дүнгээр ажиллагсдын сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй олон нийтийн үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй, ойлгомжтой болгох, уялдаа холбоог нь хангах зорилгоор энэхүү цогц хөтөлбөрийг боловсруулан гаргалаа.

“Сайн сайхан оршихуй” хөтөлбөрийн үндсэн зорилго нь байгууллагын нийт 1,600 гаруй ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийхний эрүүл саруул, аз жаргалтай, бүтээлчээр ажиллаж сайн сайхан амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлж өгөх явдал юм.

Эрхэм таньд аз жаргалтай, эрүүл амьдралын хэвшилтэй, гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын өндөр бүтээмжтэй, эвсэг хамт олонтой болоход чиглэсэн хөтөлбөрийн танилцуулгыг хүргүүлж байна.

Хамт олон өсөж буй хэрээр ажиллагсдын сонирхол нас, хүйс, гэр бүлийн байдал гэх мэт янз бүрийн нөхцөл байдал, үзэл баримтлалаас хамааран өөр өөр байдаг тул хөтөлбөрт аль болох үр өгөөжтэй, оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан, спортоос соёл урлаг хүртэл олон төрлийн сонголтуудыг оруулахыг хичээж байгаа тул өөрийн сонирхлын дагуу энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэл хангалуун амьдрах нь хүний өөрийн сонголтоос хамаардаг тул та зөв сонголтоо яг одоо хийнэ үү!

Хөтөлбөрийг санаачлагч: ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК

Хөтөлбөрийг дэмжигч: Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн АНД зөвлөл

Ажлын хэсэг: Эрдэнэт Хүмүүн хамтлаг, Эх Дэлхий хамтлаг, Хүний Нөөцийн Удирдлагын Зөвлөл, ажиллагсдын төлөөлөл.

“Сайн сайхан оршихуй” хөтөлбөр

• Миний гэр бүл: Ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах зорилготой

– Ажлын цагийн уян хатан хуваарь (зарим ажиллагсдын хувьд ажлын цагийг 8 эсхүл 9 цагаас эхлүүлэх, үдийн цайны цагийг зохицуулна)

– Ээлжийн амралт (жилдээ хамгийн багадаа хоёр долоо хоногоор амралтаа биеэр эдлүүлэх бодлого баримтална)

– Чөлөө олгох бодлого (эцэг эхийн хуралд оролцох, эмнэлэгт үзүүлэхэд, шинэ аав болсны, суралцахыг дэмжсэн г.м.)

– Гэр бүлээрээ оролцох:

• Хүүхдийн баяр

• ХАС ТББ, “CashFlow” клубээс зохион байгуулж буй санхүүгийн боловсрол олгох сургалт (Шинэ!)

– Ажиллагсдын автобус (замд зарцуулах цагийг багасгаж, тээврийн үйлчилгээг үзүүлснээр замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоог бууруулж улмаар нүүрстөрөгчийг багасгана)

– Ажлын байранд дахь эрүүл хүнсний худалдаа

– Ажлын байранд хүргэх хими цэвэрлэгээ, засварын үйлчилгээ

– Шинэ эцэг эхчүүдэд зориулсан сургалт (хүүхдийн хоол, асаргаа) (Шинэ!)

• Эрүүл мэнд: өвлийн спорт, явган аялал, спорт тэмцээн зэрэг хөдөлгөөний идэвхийг сайжруулах, ач тусыг ойлгуулж эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилготой)

– Цасны баяр (цэвэр агаарт өвлийн спортыг сурталчилах, чийрэгжүүлэх)

– Явган аялал (багаараа аяллах)

– Хас Цом (спортын 5 төрлийн наадам)

– Зөв хоололт (Шинэ!) (зөв хооллолтын талаар мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулах, зохион байгуулж буй арга хэмжээнд хоол цайнд эрүүл хүнс хэрэглэж сурталчилна)

– Архины хэрэглээг дэмжихгүй байх бодлого (аливаа арга хэмжээнд архи худалдан авахаас татгалзах, байгууллага санхүүжүүлэхгүй байх бодлого баримтална)

– Тамхигүй орчин (ажлын байр тамхигүй орчин)

– Сайн дурын дархлаажуулалт (ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээнд сайн дураараа хамрагдах)

– Ажиллагсдын сонирхлын клубууд

• Ууланд авиралт (мэргэжлийн түвшинд уулын спортоор хичэллэх клубын үйл ажиллагаа )

• Фитнесс (Шинэ!)

• Йога (Шинэ!)

• Сэтгэл зүйн эрүүл мэнд: стрессээ зөв удирдаж амгалан ажиллаж амьдрах ухаанд суралцах зорилготой.

– Стресс менежментийн сургалт (Шинэ!)

• Нийгэм соёлын арга хэмжээ:

– Бүх ажиллагсдын хурал (байгууллагын зорилго, зорилтуудыг таниулах, тайлагнах)

– Урлагийн Наадам (Шинэ!)

– Ажиллагсдын сонирхлын клубүүд

• Амьд хөгжмийн хамтлаг

• Бүжгийн клуб

• Фото зураг сонирхогчдын клуб

• Англи хэлний ярианы “ Mumble bee” клуб

– Happy hour

– Шинэ жилийн цэнгүүн, Цагаан сар, Наурыз, Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр зэрэг арга хэмжээнүүдийг үндэс, угсаа, нас, хүйс зэрэг болон бусад үзэл баримтлалаар хүн бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрч тэгш хандах бодлого баримтална

• Нийгмийн хариуцлага: нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хэрэгжүүлэх сайн дурын үйлсэд оролцох боломжийг олгоход зорилготой

– Ногоон төгөл байгуулах, усны ундрагыг хамгаалах, гол цэвэрлэх

– Цусаа хандивлах

– Экологийн сургалт

– Сайн дурын үйлс: Х.А.С ТББ, “Хасын хүлгүүд”, Дуулиан 2020, хүүхдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүд