Type search keyword

ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ээлжит хурал

ХасБанк, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ээлжит хурал нь 99.99 хувийн ирцтэйгээр 2012 оны 5-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус хурлаар 2011 оны жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон ХасБанкны 2011 оны аудитлагдсан санхүүгийн тайланг тус тус баталсан.

Мөн 2011 оны хувьцааны ногдол ашгийн асуудлыг авч хэлэлцэн, 2011 онд ногдол ашиг олгохгүй байх шийдвэр гаргалаа.

Ээлжит хурлаар өнгөрсөн жил сонгогдсон Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Магваны Болд, Майкл Мадден нарын гишүүнчлэл хүчин төгөлдөр байгааг баталгаажуулж, Биндэрьяагийн Саранг Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгох, Чулууны Ганболд, Ричард Ранкен, Арвид Туеркнер, Пэрэнлэйн Эрдэнэжаргал болон Сара Джариг Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх бус гишүүнээр улируулан сонгохыг тус тус санал нэгтэй баталлаа.

Ээлжит хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн цалин урамшууллыг баталлаа.

Мөн түүнчлэн тус хурлаар шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын компанийн тухай хуулийн дагуу ХасБанкны дүрэмд нэмэлт өөрчлөлтийг орууллаа.