Type search keyword

ТЕНДЕРТ УРЬЖ БАЙНА

Огноо: 2012 оны 5 дугаар сарын 10

Тендер шалгаруулалтын дугаар: 2012/05

Тендерийн нэр: ХасБанкны салбарын ажиллагсдын хувцасыг бэлтгэн нийлүүлэгчийг сонгох

ХасБанкны салбар нэгжүүдийн ажиллагсдын эрэгтэй, эмэгтэй хос хувцас болон дагалдах хэрэглэл болох үсний хавчаар, хүзүүний алчуур, зангиаг бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт эрх бүхий байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг 50,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 5000000139 тоот дансанд тушаана/ 2012 оны 5 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд 10-18 цагийн хооронд худалдан авч болно.

Тендерийг 2012 оны 5 дугаар сарын 25–ны өдрийн 18.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: СБД, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны Төв байр,

Утас: 318185/1620/,

факс: 328701,

http://www.xacbank.mn