Type search keyword

“Байгаль Орчинд Ээлтэй Тогтвортой Органик Газар Тариалан, Органик - Жимс Жимсгэнийн Үйлдвэрлэл” Сургалт Амжилттай Зохион Байгуулагдлаа

Монгол оронд тулгараад áàéãàà хүний буруутай үйл ажиллагаа болон байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн эрчимтэй явагдаж буй цөлжилт болон экологийн доройтлоос урьдчилан сэргийлэх, ñºðºã äàãàâàðûí үр нөлөөг нь бууруулахад чухлаар нөлөөлөх ТОГТВОРТОЙ ОРГАНИК ГАЗАР ТАРИАЛАН –ийн тэр дундаа органик жимс жимсгэнэ үйлдвэрлэхэд шаардагдах мэдлэг мэдээллийг цогцоор нь богино хугацаанд хүргэх зорилгоор Тогтвортой Хөдөө Аж Ахуйн Азийн Орнуудын Сүлжээ Байгуулах төслийн хүрээнд ХХААХҮЯам, ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР, МЧТҮҮХолбоо нар хамтран 5 бүсийн сургалт семинарыг зохион байгуулж эхэллээ.


Төв болон Өмнөд бүсийн сургалт семинар УБ хотод 3-р сарын 28-нд амжилттай болж өнгөрсөн ба уг сургалтанд  хот аймаг орон нутгаа төлөөлөн ирсэн 120 гаран иргэд хамрагдлаа. Энэ сарын 13-нд Хангай бүсийн сургалт семинар Дархан хотод,  баруун бүсийнх  4-р сарын 16нд Увс аймгийн Улаангомд , Зүүн бүсийнх Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 5-р сарын 5-нд  тус тус болох юм.

Сургалтын хүрээнд аймаг орон нутгаа төлөөлөн ирсэн тариаланчид мэдлэг  туршлагаа солилцох, орчин үеийн газар тариалангийн чиг хандлагын талаар мэдээ мэдээлэл авах, бүс нутгаа төлөөлсөн ОРГАНИК БРЭНД болж хөгжих хамтын ажиллагааныхаа эхлэл суурийг тавиад зогсохгүй байгаль орчинд ээлтэй органик,  ногоон бизнесын ач холбогдол, ашиг тусыг ойлгон ухаарч, өнөөгийн эрхэлж буй бизнесээ байгаль орчинд ээлтэй ногоон зарчмуудад үндэслэн хэрэгжүүлж, цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэх, амжилт олох,  ногоон бизнес эрхлэгчийнхээ хувиар  нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх эхлэл суурийг тавьж байгаад уг сургалтанд хамрагдсаны ач холбогдол  оршиж байна.