Type search keyword

Урин Хаврын Багцын Урамшуулалт Аян

Хавар цаг ирж бид бүхний ажил үйлс ид цэцэглэдэг энэ үеэр ХасБанкнаас 2 сарын турш үргэлжлэх “Урин Хаврын Багцын Урамшуулал”-ыг санхүүгийн хэрэгцээгээ багцаар нь шийдэх хүсэлтэй айл гэр, газар тариалан болон бизнес эрхлэгч бүрт зориулж зарлаад байна.


Харилцагч та зээл, хадгаламж, карт, цахим банк болон даатгалын үйлчилгээнд нэгэн зэрэг хамрагдаж, худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний тооноос шалтгаалан Алтан, Мөнгөн купоны урамшуулал эдлэх боломжтой боллоо.
1.    Алтан багц: 5-аас дээш бүтээгдэхүүний бүрдэлтэй багц худалдан авбал “Алтан багц”-ын шалгуурыг ханган урамшуулалд хамрагдана.
2.    Мөнгөн багц: 3-5 бүтээгдэхүүн худалдан авбал “Мөнгөн багц”-ын шалгуурыг ханган урамшуулалд хамрагдана.


Купон нь харилцагч таны худалдан авсан багцын төрлөөс шалтгаалсан дараахь төрлийн хөнгөлөлтийн олгоно.

 Урамшуулал    Алтан    Мөнгөн
Мөнгөн гуйвуулга Дүн харгалзахгүй 10 удаа  Дүн харгалзахгүй 5 удаа
Картын элсэлтийн хураамжаас чөлөөлөх Алтан картын хураамж - 8,000₮ Энгийн картын хураамж - 4,000₮
Зээл олголтын шимтгэлээс чөлөөлөх 20,000₮     10,000₮
Харилцагчийн захиалгат гүйлгээ Жилийн турш    Жилийн турш
Гадаад шилжүүлгээс хөнгөлөлт 10$ 5$


Купоны хүчинтэй хугацаа: 2012.12.31 хүртэл


Купоны ашиглалт:

-    Харилцагч хүчин төгөлдөр купоныг ХасБанкны аль ч салбараар үйлчлүүлэхдээ ашиглаж болно.
-    Бусдад дамжуулж болно. 


Санамж:
-    Купон нь банкны тамгагүй бол хүчингүй.
-    Купоныг үрэгдүүлсэн тохиолдолд урамшууллыг олгохгүй.
-    Купоны үнийн дүнгээс илүү гарсан үйлчилгээний төлбөрийг харилцагч төлнө.
 

Утас:1888


ХАСБАНК ЗӨВ БАНК