Type search keyword

Хасбанк Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд Ээлтэй Орчин Бүрдүүлсэн Шилдэг Байгууллагаар Шалгарлаа

 ХасБанк нь Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Үндэсний Хороо”-ноос анх удаа зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулах “Нарны цом”-д нэр дэвшиж,  улмаар 2011 оны “Шилдэг хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байгууллага”-ар шалгарлаа.

 ХасБанк нь өөрийн өмчлөлийн 10 салбар, Тооцооны төв, болон Төв Албаны байранд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам хийж, теллерийн үйлчилгээ хүлээн авдаг ширээ болон тавцанг нам доор байрлуулсан байдаг. Түүнчлэн Банк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх, тэдгээр хүмүүстэй хэрхэн харилцах тал дээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх төсөл, ХБИ-Бизнес инкубатор төв гэсэн байгууллагуудтай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба бизнесийн орчин” сургалтыг зохион байгуулан Улаанбаатар хотын салбаруудын 10 зээлийн мэргэжилтнүүдийг хамруулаад байна.

 Мөн ХасБанкны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилладаг. 2011 онд л гэхэд Банк нь
хэлгүй, дүлий иргэдтэй хамтарч нийт 10,000 ширхэг цаасан торыг 3,3 сая төгрөгөөр хийлгүүлсэн бол дотоод хэрэгцээний цаасан дугтуйнуудыг ХИСХТ-тэй хамтран үйлдвэрлэж, 2011 онд нийт 29,700 ширхэг 6,9 сая төгрөгийн дугтуй хийлгэсэ байна. Үүгээрч зогсохгүй ХасБанкны НЗДТГазартай хамтран хэрэгжүүлсэн нийслэлийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй төслийн зээл олгох төслийн хүрээнд нийт 2011 оны эцсийн байдлаар 415 харилцагч хамрагдан зээл авсан байгаагаас 173 харилцагч нь буюу 30 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.