Type search keyword

“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН БАНК” оюутны уралдаан

Уралдааны зорилго:
ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн Эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилгынхоо хүрээнд орчин үеийн оюутан залуусдаа зориулсан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг билээ. Бид энэхүү үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэх, оюутнууддаа өөрийгөө хөгжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлж санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тэдэнд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг агуулсан ХасБанкны цоо шинэхэн салбарыг нээх гэж байна. Монгол улсдаа төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд банкны үйлчилгээг авахын сацуу хичээлээ давтах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан, оюутнуудын нийтлэг хүсэл сонирхолд нийцсэн, тэдний ирэх дуртай газрыг бий болгох үүднээс оюутан залуусын дунд “Миний мөрөөдлийн банк” нэртэй уралдааныг зохион байгуулж шинэ санал, санаачлагыг шалгаруулах нь энэхүү уралдааны үндсэн зорилго юм.

Хамрах хүрээ:
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцдаг бүх насны оюутнууд оролцох боломжтой.
Үргэлжлэх хугацаа:
2011 оны 12 дугаар сарын 19-өөс 2012 оны 1 сарын 10-ныг дуустал 23 хоногийн хугацаанд үргэлжилнэ.


Шагналын сан:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг оюутны салбарын бүтээл, шилдэг дизайны бүтээл гэж 2 ангиллаар шалгаруулж байр эзлүүлэн, ангилал бүрт эхний 2 байранд шалгарсан 4 оюутныг мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж ХасБанкны Оюутны салбараар үйлчлүүлэх 1 жилийн эрх олгоно. Дизайны  чиглэлээр суралцагч оюутнуудын бүтээлүүд дизайны бүтээл гэсэн ангилалд шалгаруулна.

1-р байр 1 оюутан    Шилдгийн шилдэг оюутны салбарын бүтээл    200 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт
2-р байр 1 оюутан    Шилдэг оюутны салбарын бүтээл    150 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт
1-р байр 1 оюутан    Шилдгийн шилдэг дизайны бүтээл    200 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт
2-р байр 1 оюутан    Шилдэг дизайны бүтээл    150 мянган төгрөгийн хадгаламжийн бэлгийн карт

Уралдааны бүтээлд тавигдах шаардлага: Уралдаанд дараах  төрлийн мэдээллийг бүрэн агуулсан цогц материалыг 1 бүтээл гэж үзэх ба нэг оюутан 1 бүтээлээр оролцоно. Дизайны чиглэлээр суралцагч оюутнууд нэмэлт зурган мэдээллийг цаасаар ХасБанкны Төв Байранд авчирч өгөх буюу шуудангийн хаягаар ирүүлнэ. 

1.    ХасБанкны Оюутны салбарт өгөх нэр, нэр сонгосон шалтгаан, нэрний утга, тайлбар, нэрийг бичих шрифт, хэлбэр, хэмжээг зургаар харуулна. Оюутны салбарын оюутнуудад зориулан явуулах үйл ажиллагаануудыг дараах байдлаар тодорхойлон бичих

Д/д

Явуулах үйл ажиллагаа

Хэрхэн яаж хийх

Тайлбар

1

 

 

 

  
2.    ХасБанкны Оюутны салбарт дагалдах үйлчилгээнүүдийн саналыг дараах байдлаар тодорхойлон бичих

Д/д

Оюутны салбарт ажиллуулах үйлчилгээнүүд

Хэрхэн яаж хийх

Тайлбар

1

 

 

 

 
3.    Дизайн, интерьерийн чиглэлээр суралцагч оюутнууд оюутны төвийн дотоод болон гадаад засал чимэглэл, өнгө, дизайныг зургаар гарган ирүүлэх /Зураг гаргахтай холбоотой оюутны төвийн талбайн план зургийг www.xacbank.mn сайтаас татаж авах/


Уралдаанд оролцогч өөрийн бүтэн нэр, регистрийн дугаар, сурч буй сургуулийн нэр, анги, холбоо барих утас, и-мэйл хаяг яаралтай үед холбогдох хүний нэр, утасны дугаар зэ&l