Type search keyword

ХасБанкны Баянзүрх салбар шинэ байрны нээлтээ хийлээ

Шинэ оны эхний долоо хоногт буюу 2010 оны 01 дүгээр сарын 06-ны билэгт сайн өдөр ХасБанкны Баянзүрх дүүрэг дэхь тооцооны 05 дугаар төв харилцагчдын тав тухтай орчинг бүрдүүлсэн шинэ байрныхаа нээлтийн арга хэмжээг зохион байгуулж иргэд, харилцагчиддаа үүд хаалгаа нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд банкны удирдлагууд болон тус дүүргийн төлөөлөл, хүндэт харилцагчид болох Баянзүрх дүүрэгт байрладаг Цайз, Да Хүрээ захын бизнес эрхлэгчид оролцож банкны үйл ажиллагаатай танилцлаа. Шинэ байрны нээлтийг тохиолдуулан харилцагч, зочдынхоо дунд хадгаламжийн үйлчилгээний эрх бүхий сугалаа зохион байгуулж урамшууллаа.

Хэдийгээр 2009 он нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт таатай байгаагүй ч манай банк харилцагч болон нийт үйлчлүүлэгч иргэддээ үйл ажиллагааны доголдолгүй үйлчилгээг тогтвортой амжилттай үзүүлсэн төдийгүй банкны бүх үзүүлэлтээр өсөлт үзүүлж чадлаа.

ХасБанк нь шинэ оны зааг дээр хоёр шинэ салбараа нээсэн бөгөөд харин шинэ онтой зэрэгцэн дахин нэг салбар нь шинэ байранд орж байгаа нь үүнийг илтгэх нэг үзүүлэлт болох ажгуу.

ХасБанк нь Монгол Улсын бүх аймаг, хот, томоохон суурин газруудад нийт 78 салбар нэгж болон тэдгээрт ажилладаг 1,000 гаруй ажиллагсдаар дамжуулан нийт монголчууддаа санхүүгийн ил тод, найдвартай, хариуцлагатай, цогц үйлчилгээг үзүүлж байна.

Та бүхний шинэ оны ажил амьдралд амжилт бүтээл, аз жаргалыг хүсэн ерөөе.




САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ

ЗӨВ БАНК ХАСБАНК