Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг олгож байна
ХасБанк нь Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай 2002 оноос хамтарч хөдөлмөр эрхлэлтийн албадад бүртгэлтэй ажилгүй иргэн болон ажлын байрыг шинээр бий болгох буюу хадгалах, сайжруулах зорилготой иргэн болон аж ахуйн нэгжид төслийн зээлийг өөрийн бүх салбараар аймаг дүүрэгт олгож байна. 2009 онд 136 ажилгүй иргэн, 199 албан бус хөдөлмөр эрхлэгч, малчин болон ААН-д зээл олгож 1346 ажлын байр бий болгосон байна. Эдгээр зээлдэгчдийн 12 нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд 118 нь гэр хорооллын иргэд байсан.
2009 оны 11 дүгээр сарын 19–ний өдөр Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамнаас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд жижиг зээл олгох” тендерт амжилттай оролцож 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ХХVГ-тай гэрээ байгуулснаар 2,9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг УБ хотын бүх дүүрэг болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудад олгох эрхийг авлаа.
2010 оны 1 дүгээр сарын 14 нд ХЭДС-ын зээлийг олгох ажлын хүрээнд ХасБанкны дүүргүүдийн салбарын захирлууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дүүргүүдийн хэлтсийн дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Зээлийн ерөнхий нөхцөл:
- Зээлийн хүү: 1,25%
- Зээлийн хэмжээ:
- Иргэн - (5.0 сая төгрөг хүртэл)
- ААН - (10.0 сая төгрөг хүртэл)
- Санхүүгийн түрээсээр – (1.0 сая төгрөг хүртэл)
- Дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны 1888 утсаар лавлана уу