Type search keyword

ХАСБАНК СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

1

ХасБанк Сонгинохайрхан дүүргийн оршин суугч, бага болон дундаж орлоготой өрх, иргэд, бизнес эрхлэгчдэд санхүүгийн тогтвортой үйлчилгээг хүргэх, тэдний орлогыг нэмэгдүүлж чадавхийг нь дээшлүүлэх зорилготойгоор хамтын ажиллагааны гэрээнд ХасБанкны талаас Гүйцэтгэх тэргүүн дэд захирал С.Соронзонболд, СХД ЗДТГазрын засаг даргын орлогч Р.Дагва нар 2010/09/29-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд бичил бизнес эрхлэгч болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд бичил зээл олгох замаар тухайн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх , сургалт, уулзалт зохион байгуулах зэргээр бичил бизнесийг дэмжих төсөлд хамрагдах боломжийг олгох юм.

ХасБанк нь тус дүүргийн бичил бизнес эрхлэгчдэд зориулан АДРА ОУБ, Хөгжлийн шийдэл ТББ, ХХҮГазар, Органик Монгол хөтөлбөртэй хамтран уян хатан нөхцөлтэй бичил бизнесийн зээлийг олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны 1888 утсаар өгч байна.