“БИЧИЛ ЗЭЭЛИЙН ТӨВ-2” НЭЭГДЛЭЭ
ХасБанк Сонгинохайрхан дүүргийн оршин суугч, бага болон дундаж орлоготой өрх, иргэд, бизнес эрхлэгчдэд санхүүгийн тогтвортой үйлчилгээг хүргэх, тэдний орлогыг нэмэгдүүлж зорилготойгоор хамтын ажиллагааны гэрээнд СХД ЗДТГазартай 2010 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бичил бизнес эрхлэгч болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд бичил зээл олгох замаар тухайн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх бичил бизнесийг дэмжих төслүүдэд хамрагдах боломжийг олгох “Бичил Зээлийн Төв-2”-ыг Драгон төвд 2010 оны 12 дугаар сарын 10-нд нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд банкны удирдлагууд болон дүүргийн хороодын засаг дарга нар, тус дүүрэгт ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл оролцлоо. Түүнчлэн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ХасБанктай хамтран ажилладаг “ADRA Монгол” болон “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж бизнесийн, амьдралд ойрхон, ашигтай сургалтуудыг зохион байгууллаа.
ХасБанк нь тус дүүргийн бичил бизнес эрхлэгчдэд зориулан АДРА ОУБ, Хөгжлийн шийдэл ТББ, ХХҮГазар, Органик Монгол хөтөлбөртэй хамтран уян нөхцөлтэй бичил бизнесийн зээлийг олгож байна. Тус төвөөр үйлчлүүлэх хүсэлтэй иргэд бизнес эрхлэх зөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэл болон санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг ажлын өдрүүдэд 9:00- 17:00 цагийн хооронд тав тухтай орчинд түргэн шуурхай авах боломжтой боллоо.