Type search keyword

ХасБанк нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Байкал банктай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

ХасБанк нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Байкал банктай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээрээ ХасБанк нь үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж Золотая Корона төлбөрийн картыг өөрийн салбаруудаар дамжуулан төлбөрт хүлээн авч, бэлэн мөнгө олгож үйлчлэх юм. ОХУ-ын Золотая Корона төлбөрийн карт эзэмшигч нар Монгол улсад бэлэн мөнгөний ямар нэгэн асуудалгүйгээр худалдаа наймаагаа эрхэлж, амарч, аялаж жуучлах өргөн боломжтой боллоо. ХасБанкны дараахь салбар нэгжээр уг үйлчилгээг үзүүлж байна.
 

  • ХасБанкны 1-р салбар
    • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байр (Монгол даатгалын байр)
  • ХасБанкны Орон Сууцны Зээлийн төв
    • Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 9 дүгээр байр, хуучин Ард кинотеатр.
  • ХасБанкны Тооцооны 48 дугаар төв
    • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 65 дугаар байр