амины орон сууцтай болох гэж байгаа бол
- Амины сууц худалдан авах зээл
Харилцагч та өмчлөлийн газар дээр, архитектурын зураг төслийн дагуу баригдсан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр бохир ус, халаалтын систем бүхий хувийн байшин худалдан авахаар төлөвлөж байгаа бол “Амины сууц худалдан авах" зээлийг сонгоорой. - Амины сууц барих зээл
Харилцагч та өмчлөлийн газар дээр, архитектурын зураг төслийн дагуу, нийтийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр бохир ус, халаалтын систем бүхий хувийн байшин барихаар төлөвлөж байгаа бол “Амины сууц барьж дуусгах" зээлд хамрагдаарай. Таны барилгын ажлын явц 50 хувь буюу таазны хучилт, шал хийгдсэн байх шаардлагатай.
Бүтээгдэхүүнийн нөхцөл
Нөхцөл | Худалдан авах зээл | Барих зээл | ||
---|---|---|---|---|
Дээд хэмжээ | Улаанбаатар хот | 200 сая төгрөг | 200 сая төгрөг | |
Орон нутаг | 100 сая төгрөг | 100 сая төгрөг | ||
Урьдчилгаа төлбөр | 30% | Барилгын ажлын гүйцэтгэл: зээлийн хэмжээ 40 сая төгрөгөөс доош бол-20 хувь, зээлийн хэмжээ 40 сая төгрөгөөс дээш бол-50 хувь буюу *Газар, шороо, өндөржилт, шугаман суурь цутгалт хийсэн байх | ||
Хүү | Сарын | ₮: 1.5% | ||
Жилийн | ₮: 18.0% | |||
Хугацаа | 180 сар | |||
Үйлчилгээний шимтгэл | Урьдчилгаа 25%-40%: 1.0% Урьдчилгаа 40%-50%: 0.5% Урьдчилгаа 50%-аас дээш: 0.0% |
*Зээлийн бодит өртөг (жилийн): ₮: 18.2%
Бүрдүүлэх материал:
- Зээлийн өргөдөл /маягтаар/;
- Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажсан хуулбарын хамт;
- Зээл хүсэгчийн сүүлийн 12 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
- Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн боловсрол, мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж байсан бизнесийн талаарх товч танилцуулга;
- Худалдан авах амины орон сууц болон байшинг барих газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зээлийн хүсэлт гаргахаас 7-ooс дээшгүй хоногийн өмнө Эрхийн Улсын Бүртгэлийн Албанаас авсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
Амины орон сууц худалдан авах бол
- Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
- Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол түүний эх хувь;
- Амины орон сууцны газрын кадастрын зураг;
- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээний хуулбар;
- Амь нас, эд хөрөнгийн даатгалын гэрээ.
Амины орон сууц барьж дуусгах бол
- Газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, барилга барих газар олгосон тухай аймаг, нийслэлийн засаг даргын захирамж, газар эзэмших гэрээ;
- Техникийн нөхцөл бүрдүүлсэн баримт бичиг;
- Барилгын хянагдсан зураг төсөв;
- Барилгын ажлын ерөнхий төлөвлөгөө;
- Барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авах, түрээслэх, амины орон сууц барих, халаалт болон ус хангамжийн систем суурилуулах ажлуудын гүйцэтгэгчтэй байгуулсан болон холбогдох бусад гэрээ, хэлцэлүүд, санхүүжилтийн төлөвлөгөөний хамт, гүйцэтгэлийн акт.
Санал болгох
Харилцагч та ХасБанкны орон сууцны зээлээр мөрөөдлийн байраа худалдан авч, амьдралынхаа хамгийн том хуримтлал, хөрөнгө оруулалтыг хийгээрэй.