Хайх зүйлээ бичнэ үү

Орон сууцны зээл


Хэмжээ

500 сая төгрөг


Хугацаа

240 сар


ХҮҮ /төгрөг/

  • Сарын: 1.5%
  • Жилийн: 18.0%

Зээлийн тооцоолуур

Зээлийг хүүгийн хамт сар бүр цалингаас суутгана.

Орон сууцны зээл

Харилцагч та Улсын комисс хүлээн авсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гарах боломжтой шинэ орон сууц эсхүл 1980 оноос хойш ашиглалтанд орсон хуучин орон сууцыг худалдан авах гэж байгаа бол “Орон сууц худалдан авах” зээлийг сонгоорой.

Давуу тал:

  • Өөрийн хэрэгцээнд тохирсон шийдлээр зээл авах боломжтой;
  • Орон сууц авахаас гадна гараж худалдан авах хэрэгцээгээ нэг дор шийдвэрлэх боломжтой;
  • Өөрийн санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээг Банкаар урьдчилан тогтоолгож, “Батламж” авснаар цаг хугацаанд шахагдалгүйгээр өөрийн хүссэн орон сууцыг сонгох боломжтой.

Та орон сууцтай болох гэж байгаа бол:

  • 100 хувийн санхүүжилтийн зээл
    Харилцагч та санхүүгийн тодорхой эх үүсвэр, тогтмол орлоготой болсон ч орон сууцны зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрөө хараахан бүрдүүлж амжаагүй байгаа бол анхны орон сууцаа худалдан авч буй залуу гэр бүлд зориулсан “100 хувийн санхүүжилтийн" зээлийг сонгоорой.
  • Нөхцөл сайжруулах зээл
    Харилцагч та ХасБанкны орон сууцны зээлээр орон сууц, хашаа байшин өмнө нь худалдан авсан хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны өрхийн орлого өсч, гэр бүл тань өнөр өтгөн болж, одоогийн амьдарч буй орон сууцаа томосгох, чанар байдлыг сайжруулах, хашаа байшингаас орон сууцанд шилжин амьдрах хэрэгцээ бий болсон бол “Орон сууцны нөхцөл сайжруулах" зээлийг сонгоорой.
  • Батламжийн үйлчилгээ
    Та амьдран суух үл хөдлөх хөрөнгөө хараахан сонгож амжаагүй байгаа бол өөрийн санхүүгийн чадварт тохирсон зээлийн хэмжээг Банкаар урьдчилан тогтоолгон, цаг хугацаанд шахагдалгүйгээр өөрийн хүссэн сууцаа сонгоорой.

Бүтээгдэхүүнийн нөхцөл


Нөхцөл
Орон сууц худалдан авах зээл
100% санхүүжилт
Дээд хэмжээ
Улаанбаатар

500 сая төгрөг
500 сая төгрөг
Орон нутагт
200 сая төгрөг
200 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр
25%
Урьдчилгаа төлбөрт дүйцэхүйц үнэлгээтэй нэмэлт үл хөдлөх хөрөнгө барьцаалах
Хүү*
Сарын₮: 1.5%
Жилийн₮: 18.0%
Хугацаа
240 сар
Үйлчилгээний шимтгэл
Урьдчилгаа 25%-40%: 1.0%

Урьдчилгаа 40%-50%: 0.5%

Урьдчилгаа 50%-аас дээш: 0.0%

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн өргөдөл /маягтаар/;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 12 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн товч танилцуулга;
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
  • Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол түүний эх хувь;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.

Гэнэтийн мөнгөний хэрэгцээг амархан шийднэ.

Амар зээл