Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хөнгөлөлттэй, бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн болон үндсэн хөрөнгийг санхүүжүүлэх зээл.
Давуу тал
- Эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хөнгөлөлттэй хүүг санал болгоно;
- 50 сая төгрөг хүртэл барьцаагүй;
- Ажлын 1-2 өдөрт шийдвэрлэнэ;
- Таны бизнесийн онцлог, улирлын шинж чанарт тохируулан зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгож, зээлийн үндсэн төлбөрөөс 8 хүртэл сараар чөлөөлнө;
- Эргэлтийн хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой;
- Та зээлтэй хэдий ч дахин зээл олгож, нэмэлт хэрэгцээг санхүүжүүлнэ;
- Эргэлтийн хөрөнгийн зээлийг зээлийн шугам байдлаар авах боломжтой.
тавигдах шаардлага
✔ Эмэгтэй бизнес эрхлэгч иргэн байх;
✔ Хуулийн этгээд бол дараах шалгуурын аль нэгийг хангасан байна:
- Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 51 болон түүнээс дээш хувийн хувьцааг эмэгтэй хүн эзэмшдэг байх;
- Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 20 болон түүнээс дээш хувийг эзэмшдэг, нэг буюу түүнээс дээш эмэгтэй гүйцэтгэх удирдлагатай, хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй тохиолдолд 30-аас доошгүй хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлдэг аж ахуйн нэгж, байгууллага байх6
Бүтээгдэхүүний нөхцөл
Зээлийн хэмжээ | 100 сая төгрөг хүртэл | 100 - 500 сая төгрөг |
Зээлийн хугацаа | Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар: 36 сар Үндсэн хөрөнгийн зориулалтаар: 60 сар | |
Зээлийн хүү /жилийн/ | 1.7% /жилийн 20.4%/ | 1.6% /жилийн 19.2%/ |
Барьцаа |
| Зээлийн дүнгийн 50%-д үл хөдлөх хөрөнгө барьцаалах |
Үйлчилгээний шимтгэл | 1% |
Бүрдүүлэх материал
ИРГЭН:
- Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт татаж авах/ 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
- Зээлийн өргөдөл /ХасБанкны маягт татаж авах/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
- Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
- Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
ХУУЛИЙН ЭТГЭЭД:
- Бизнесийн зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
- Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
- Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
- Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
- Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
- Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.