
Харилцагч та бизнесийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, бизнесээ өргөжүүлэх, өрх гэрийн хэрэглээг санхүүжүүлэх бол “Бичил зээл” авах боломжтой.
Давуу тал
- Таны бизнесийн цар хүрээ, хөрөнгө санхүүгийн чадвараас хамаарч зээлийн хэмжээг тогтооно;
- Зээлийн сайн түүхтэй, ХасБанкинд харилцах, хадгаламжийн данстай харилцагчид хүүг бууруулан тогтооно;
- Таны бизнесийн онцлог, улирлын шинж чанарт тохируулан зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгож, зээлийн үндсэн төлбөрөөс 8 хүртэл сараар чөлөөлнө;
- Эргэлтийн хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой;
- Та зээлтэй хэдий ч дахин зээл олгож нэмэлт хэрэгцээг санхүүжүүлнэ.
Зээлийн зориулалт
- Та шинээр бизнес эрхлэх гэж буй болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлж ашиг орлогоо өсгөхөөр зорьж байгаа бол “эргэлтийн хөрөнгийн санхүүжилт”-ийн зээл танд туслана;
- Танд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхээс гадна бизнесээ явуулах ажлын байр болон бизнесийн зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах хэрэгцээ байгаа бол “Үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн санхүүжилт”-ийн зээл танд туслана;
- Та бизнесийн орлоготой ч гэртээ тавилга, цахилгаан бараа авах, хашаа байшин, орон сууцаа засварлах, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, аялаж зугаалах зорилгоор өрхийн хэрэглээндээ зориулж зээл авч болно.
Бүтээгдэхүүнийн нөхцөл
Дээд хэмжээ | Хугацаа | Хүү /сарын, ₮/ | Бодит хүү /сарын, ₮/ | Хүү буурах нөхцөл | Зээл олголтын шимтгэл |
---|---|---|---|---|---|
30,000,000 төгрөг хүртэл | 3-36 сар | 1.80% - 2.00% | 1.86% - 2.06% | Банкнаас авсан зээлийн тоо болон банкинд байршуулсан эх үүсвэрийн багцаас хамаарч зээлийн хүүг бууруулна. | 5 хүртэл сая төгрөгийн зээл -0.5 % 5 - 30 хүртэл сая төгрөгийн зээл - 1% |
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ:
Утас: 70110057, 70110058
Вэб: www.lgf.mn
Тавигдах шаардлага
- Зээлээ эргэн төлөхүйц бизнесийн орлоготой, баталгаажсан байх,
- Тухайн бизнесээ 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн байх,
- Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх.
Бүрдүүлэх материал
- Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт, 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
- Бичил зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах татаж авах/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Эрхэлж буй бизнест холбогдох бичиг баримт /тусгай зөвшөөрөл, патент, лиценз байдаг бол авчрах/;
- Ажлын байрын бичиг баримт/ түрээсээр ашигладаг бол түрээсийн гэрээ, сүүлийн сарын түрээс төлсөн баримт/;
- Бизнесийн орлоготой холбоотой баримтууд /тайлан, эсхүл орлого бүртгэдэг хар дэвтэр/;
- Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагддаг бол эрх бүхий байгууллагаас олгосон патент лиценз, эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ;
- Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал