Эрхэм харилцагч та өөрийн бизнесийн онцлогт тохирсон уян хатан нөхцөлтэй зээл авч бизнестээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл “Үндсэн хөрөнгийн зээл” авах боломжтой.
Давуу тал
- Таны бизнесийн цар хүрээ, хөрөнгө санхүүгийн чадвараас хамаарч зээлийн хэмжээг тогтооно;
- Зээлийн сайн түүхтэй, ХасБанканд харилцах, хадгаламжийн данстай харилцагчид хүүг бууруулан тогтооно;
- Таны бизнесийн онцлог, улирлын шинж чанарт тохируулан зээлийн эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгож, зээлийн үндсэн төлбөрөөс 24 хүртэл сараар чөлөөлнө;
- Эргэлтийн хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой;
- Та зээлтэй хэдий ч дахин зээл олгож нэмэлт хэрэгцээг санхүүжүүлнэ.
Зээлийн зориулалт
- Танд бизнесээ явуулах ажлын байр болон бизнесийн зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах хэрэгцээ байгаа бол “Үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн санхүүжилт”-ийн зээл танд тусална.
Бүтээгдэхүүнийн нөхцөл
Төрөл | Жижиг бизнесийн зээл | Дунд бизнесийн зээл | |
Хэмжээ | 500.0 сая төгрөг хүртэл | 500.0 сая – 2.5 тэрбум төгрөг хүртэл | |
Хугацаа | 60 хүртэл сар | ||
Хүү* | Сарын | ₮: 1.8% - 2.0% $: 1.10% - 1.50% | ₮: 1.6% - 2.0% $: 1.10% - 1.50% |
Жилийн | ₮: 21.6% - 24.0% $: 13.2% - 18.0% | ₮: 19.2% - 24.0% $: 13.2% - 18.0% | |
Хүү буурах нөхцөл | Банкнаас авсан зээлийн тоо болон банкинд байршуулсан эх үүсвэрийн багцаас хамаарч зээлийн хүүг бууруулна. | ||
Үйлчилгээний шимтгэл | Төгрөг: 1% Ам.доллар: 0.5% | ||
Зээлийн батлан даалтын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: | Утас: 70110057, 70110058 |
*Зээлийн бодит өртөг (жилийн): ₮ 22.5% - 24.9%; $ 13.42% - 18.23%;
Тавигдах шаардлага
- Зээлээ эргэн төлөхүйц бизнесийн орлоготой, баталгаажсан байх;
- Тухайн бизнесээ 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн байх;
- Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх.
Бүрдүүлэх материал:
ИРГЭН:
- Харилцагчийн анкет бөглөнө. /ХасБанкны маягт татаж авах/ 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/;
- Зээлийн өргөдөл /ХасБанкны маягт татаж авах/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, патент, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ;
- Бизнесийн орлоготой холбоотой баримтууд;
- Орон сууц, хашаа байшин, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал
ХУУЛИЙН ЭТГЭЭД:
- Бизнесийн зээлийн өргөдөл /ХасБанкны маягтаар татаж авах/;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
- Гүйцэтгэх удирдлагын цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн анх удаа зээл хүсэгчид хамаатай/;
- Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/;
- Өмнөх 1 жилийн болон сүүлийн улирлын Татварын албанаас баталгаажуулсан тайлан тэнцлийн хуулбар;
- Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийн хуулбар;
- Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал