Шинээр баригдаж буй барилга, байгууламжийг барьж дуусгах, өмнө баригдсан барилга, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварлах болон тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажилтай холбогдон гарах зардлыг үе шаттайгаар санхүүжүүлэхэд зориулан олгоно.
Зээлийн зориулалт:
- Барилга байгууламжийг өргөтгөх, засварлах, шинээр барих, барьж дуусгах зардал;
- Барьж буй барилга байгууламжид тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж худалдан авах;
- Барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт орсонтой холбоотой төлөвлөгдөөгүй ажлын нэмэлт зардлыг санхүүжүүлэх.
Нөхцөл:
Нөхцөл | Төгрөг | Ам.доллар |
---|---|---|
Зээлийн хэмжээ | Барилга байгууламжийн төсөвт өртгийн 70%-иас хэтрэхгүй | |
Зээлийн зарласан хүү | 1.5% - 1.9% | 1.1% - 1.5% |
/жилийн 18.0% -22.8%/ | /жилийн 13.2% - 18.0%/ | |
Зээлийн хугацаа | 60 сар | |
Үйлчилгээний шимтгэл | 1.00% | 0.5% |
Зээлийн хяналтын шимтгэл | 0.04% - 0.1% | |
Зээлийн өргөдлийн хураамж | 0 төгрөг |
Тавигдах шалгуур:
- Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;
- Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй;
- Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;
- Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;
- Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх.
Бүрдүүлэх материал:
- Зээлийн өргөдөл /ХасБанкны маягтын дагуу/;
- Бизнесийн танилцуулга;
- Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;
- Санхүүгийн тайлан (1-3 жил);
- Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
- Газрын өмчлөх болон эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
- Барилгын ажлын ерөнхий төсөв ба төлөвлөгөө, зээлийн санхүүжилт авах хуваарь, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хуваарь;
- Барилгын ажлын гүйцэтгэл, зарцуулсан ба худалдан авсан материалын жагсаалт;
- Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;
- Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;
- Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;
- Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд.
Санал болгох
Интернэт банкны үйлчилгээ нь таны болон танай байгууллагын үнэт цагийг хэмнэх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн ү...