Хайх зүйлээ бичнэ үү

Бизнес карт

элсэлтийн хураамж

0 төг

Бизнес карт

Олон улсын Байгууллагын карт нь танай байгууллага олон улсад ч төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг олгох болно.

Боломжууд:

  • Салбарт ирж гүйлгээ хийх шаардлагагүй бөгөөд интернет болон мобайл банкны үйлчилгээ ашиглан дотоодын болон олон улсын төлбөр тооцоогоо хялбар, шуурхай гүйцэтгэх боломжтой;
  • Байгууллага болон хувийн зардлыг тусгаарлаж, бэлэн мөнгөний урсгалыг хянах;
  • Интернeт банк ашиглан байгууллагын карттай ажиллагсдынхаа мөнгөний зарцуулалтад байнгын хяналт тавих мөн гүйлгээний мэдээллээ хүссэн үедээ авах;
  • Зээлжих эрх буюу Овердрафт нээлгэх;
  • Гадна, дотны зочид төлөөлөгч хүлээн авах үйл ажиллагааны төлбөр тооцоогоо гүйцэтгэх;
  • Дотоодын бүх картаар үйлчилэгч байгууллагуудаар (КҮБ) үйлчлүүлэх;
  • Гадаадын байгууллагуудын цахим хуудаснаас бараа, үйлчилгээ худалдан авч төлбөр тооцоогоо картаараа гүйцэтгэх (Тухайлбал ажилтнуудаа сургалтанд хамруулах, зочид буудлын урьдчилгаа төлбөрийг картаараа төлөх);
  • Манай банкны олон улсын байгууллагын карт нь олон улсын стандарт шаардлагыг хангасан чиптэй тул та төлбөр, тооцоогоо найдвартай гүйцэтгэнэ.

Картын үйлчилгээний нөхцөл:

Хэмжээ
Нөхцөл-Виза
/төгрөг, ам доллар/
Элсэлтийн хураамж
-
Жилийн хураамж
20,000 төг
Дансанд заавал байлгах үлдэгдэл
-
Өдөрт зарлагадах бэлэн мөнгөний дээд хязгаар
20,000,000 төг
Худалдан авалтын гүйлгээний дээд хязгаар
20,000,000 төг
Карт нөхөн авах
20,000 төг
ПИН код сэргээх
10,000 төг
ПИН код солих /АТМ/
100 төг

Бүрдүүлэх материал:

  • Байгууллагын картаар хамтран ажиллах гэрээ /ХасБанкны маягт/;
  • Карт эзэмших итгэмжлэгдсэн ажилтны мэдээлэл /ХасБанкны маягт/;
  • Байгууллагын төлбөрийн карт эзэмших хүсэлт /ХасБанкны маягт/;
  • Карт эзэмших ажилтны иргэний бичиг баримт.