Та ХасБанкинд байгууллагынхаа хадгаламжийг байршуулснаар мөнгөн дүнгийн үлдэгдлээс үл хамааран өрсөлдөхүйц хүү тооцуулан авна.
Онцлог:
- Данс нээх валютын төрөл - төгрөг, ам.доллар, евро, юань;
- Сарын үйлчилгээний хураамжгүй;
- Дансанд байршуулах доод үлдэгдэл – хамгийн бага;
- Хүү тооцох аргачлал - Өдөр бүрээр хуримтлуулж, сар бүр хүүг дансанд олгох нийлмэл арга.
Давуу тал:
- Зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх;
- Өрсөлдөхүйц өндөр хүүгийн түвшин;
- Хүүг байгууллагынхаа хүссэн дансанд хүлээн авах;
- Дансны мэдээллээ цахим хаягаар хүлээн авах;
- Гэнэтийн хэрэгцээ гарсан үед хадгаламжаа цуцлахгүйгээр хадгаламж барьцаалсан бага хүүтэй шуурхай зээл авах;
- 24 цагийн турш дансаа удирдах.
Хүү шимтгэл:
Валютын төрөл | Доод үлдэгдэл | Жилийн хүү2 | 3 сар | 6 сар | 9 сар | 12 сар | 18 сар | 24 сар | гэрээ цуцлах хүү |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төгрөг | 250,000 | Зарласан | 9.00% | 9.60% | 10.20% | 11.00% | 11.00% | 12.00% | 2.40% |
Бодит1 | 9.38% | 10.03% | 10.69% | 11.57% | 11.57% | 12.68% | |||
Ам.доллар | 200 | Зарласан | 1.20%3 | 1.40% | 1.60% | 1.80% | - | - | 0.50% |
Бодит1 | 1.21% | 1.41% | 1.61% | 1.81% | - | - | |||
Юань | 1,500 | Зарласан | 1.20%4 | 1.40%4 | 1.60%4 | 1.80% | - | - | 0.40% |
Бодит1 | 1.21% | 1.41% | 1.61% | 1.81% | - | - | |||
Иен | 30,000 | Зарласан | 1.00% | - | - | - | - | - | 0.50% |
Бодит1 | 1.00% | - | - | - | - | - | |||
Данс нээхэд | Хураамжгүй | ||||||||
Гэрээний хугацаанаас өмнө гэрээ цуцлах хураамж | 3,000₮ |
1 - Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулах ба аравны нарийвчлалтай болно.
2 - Санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчийн хугацаатай хадгаламжийн хүүг 1.5 хувь хүртэл нэмэгдүүлэн тохирох боломжтой.
3 - Хадгаламжийн үлдэгдэл 10,000,001 доллараас дээш тохиолдолд хадгаламжийн хүү 1.8%-аар тооцогдоно.
4 - Хадгаламжийн үлдэгдэл 50,000,001 юаниас дээш дүнтэй тохиолдолд хадгаламжийн хүү 1.80%-аар тооцогдоно.
Бусад шимтгэл, хураамж
үйлчилгээний төрөл | Шимтгэлийн хувь, хэмжээ (мөнгөн тэмдэгтийн төрөл) | ||||
---|---|---|---|---|---|
mnt | usd | eur | cny | ||
Орлогын гүйлгээ | Бэлэн бус орлог | Шимтгэлгүй | |||
Бэлэн орлого | Шимтгэлгүй | ||||
Тодорхойлолт* | 5,000₮ | ||||
Хуулга | Цахим шуудангаар илгээхэд | Шимтгэлгүй | |||
Хэвлэж өгөхөд 1 хуудасны үнэ | 100₮ | ||||
Лавлагаа | 1 жилийн доторх баримтаас | 10,000₮ | |||
1 жилээс дээшхи хугацааны баримтаас | 20,000₮ |
*Хэрэв 14 хоног дотор данс нээсэн, хамтран эзэмшигч нэмсэн, мөнгөн хөрөнгийн дүнгийн 70-аас дээш хувь дансанд орсон бол тодорхойлолтын хураамж 30,000₮.
Бүрдүүлэх материал:
- Харилцагчийн анкет /Банкны маягт татах/;
- Данс нээх тухай байгууллагын албан тоот;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; /Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа бол байгууллагын “нэрийн баталгаажуулалтын хуудас”;
- Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
- Гарын үсгийн баталгаа нотариатаар баталгаажуулах /Банкны маягт татах/;
- Мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар.
Санал болгох
Интернэт банкны үйлчилгээ нь таны болон танай байгууллагын үнэт цагийг хэмнэх, орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн ү...