Хайх зүйлээ бичнэ үү

Хуримтлалын нэрийн данс


төгрөгийн хүү

12.7%


ам.долларын хүү

5.4%


Хугацаа

60 сар ба түүнээс дээш

Хуримтлалын нэрийн данс

Байгууллагын ажиллагсдад зориулсан хуримтлалын нэрийн дансны үйлчилгээ.

  • Танай байгууллага ажилтнуудаа урт хугацаанд сэтгэл ханамжтай, тогтвор суурьшилтай ажиллуулахыг хүсэж байна уу?
  • Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тусламаар байна уу?
  • Байгууллагын амин чухал нөөц болсон түлхүүр ажилтнуудаа урт хугацаанд тогтоон барих хүний нөөцийн хөшүүрэг хайж байна уу?

ХасБанк Танд тулгараад байгаа дээрхи асуудлуудыг шийдвэрлэхэд туслах "Хуримтлалын нэрийн данс"-ны үйлчилгээг санал болгож байна.

Ажилтан цалингаасаа тодорхой хэмжээний хуримтлалыг үүсгэхэд Байгууллага түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийг Ажилтны нэр дээрхи дансанд хуримтлуулна. Байгууллага, Ажилтан нарын хооронд байгуулагдсан Хуримтлалын нэрийн дансны гэрээний нөхцөл биелэгдэх үед дансанд хуримтлагдсан хөрөнгийг авах эрх нь ажилтанд олгогддог.

Нөхцөл:

Нөхцөл
Төгрөг
Ам.доллар
Хүү /жилийн, энгийн аргаар бодно/
12.5%
5.4%
Хугацаа
60 сар ба түүнээс дээш

Давуу тал:

  • Хуримтлалыг зөвхөн та бүрдүүлэх бус байгууллага тань таньд туслан хамтдаа бүрдүүлнэ;
  • Өндөр хүүгийн өгөөж;
  • Өнөөдрийн хуримтлал нь Ирээдүйн баталгааг бий болгоно.

Хэрхэн хамрагдах вэ?

  1. Байгууллага бодлогоо тодорхойлж ажилтнууддаа танилцуулна.
  2. Байгууллага болон ажилтан хоорондоо "дансны нөхцөл"-өө тохирно. Үүнд:
    • Байгууллага болон Ажилтнаас шилжүүлэх мөнгөн дүнгийн хувь, хэмжээ, давтамж;
    • Дансны хугацаа;
    • Данснаас зарлага гаргах нөхцөл.
  3. Байгууллага хуримтлалын нэрийн данс нээлгэх хүсэлтийг банкинд гаргана.
  4. Банк байгууллагатай "хамтын ажиллагааны гэрээ"-байгуулна.
  5. Банк, байгууллага, ажилтан нар "хуримтлалын дансны гэрээ"-г байгуулж үйлчилгээг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХасБанкны хамгийн ойрын салбар болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1888 дугаарт холбогдох, Мөн та байгууллага хариуцсан харилцааны менежертэй холбогдохыг хүсвэл: Smerm@xacbank.mn хаяг, 75771888-120 утсаар хандана уу