Type search keyword

Авлагын санхүүжилт


?

Frequently asked question

Click here to see frequently asked questions.

Авлагын санхүүжилт

Танд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний төлбөр орж ирэх хүртэл хугацаанд дараагийн татан авалт хийх, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зэрэгт богино хугацааны бэлэн мөнгөний дутагдал үүсдэг бол ХасБанк танд “Авлагын санхүүжилт”-ийн үйлчилгээг санал болгож байна.

ХасБанкны санал болгож буй  “Авлагын санхүүжилт ”үйлчилгээг сонгох шалтгаан

  • “Авлагын санхүүжилт”-ийнүйлчилгээг удаан хугацаанд үзүүлж буй туршлагатай хамт олон Таны хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэнэ;
  • Энэхүү үйлчилгээг авахын тулд барьцаа хөрөнгө шаардагдахгүй;
  • “Авлагын санхүүжилт”-ийнүйлчилгээний гэрээний хугацаанд харилцагч Та хэдэн ч удаа санхүүжилт авч болно;
  • Бүрдүүлэх бичиг баримт энгийн, хялбар;
  • Харилцагч Таны богино хугацааны бэлэн мөнгөний дутагдлыг бид нөхсөнөөр танай компанийн төлбөрийн чадвар сайжирч, эргэц нэмэгдэнэ.

Бэлтгэн нийлүүлэгчийн зээл

“Бэлтгэн нийлүүлэгчийн зээл”-ийн үйлчилгээг авахын тулд ямар шалгуур хангах шаардлагатай вэ?

  • Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч байх;
  • Хүчин төгөлдөр гэрээтэй байх;
  • Нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийг ХасБанкин дахь дансаар хүлээн авах;
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардагддаг бол уг тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх;

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • Аж ахуй нэгжийн анкет, өргөдөл;
  • Удирдлага хувь нийлүүлэгчдийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар;
  • Oюу Толгой ХХК-иар баталгаажуулсан нэхэмжлэх;
  • Oюу Толгой ХХК-тай байгуулсан ханган нийлүүлэлтийн гэрээ ;
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл / тусгай зөвшөөрөл шаардлагатай бол/;
  • Бусад.

“Авлагын санхүүжилт”-ийн үйлчилгээг авах процессыг тайлбарлана уу?

  1. Та захиалгын дагуу бараа нийлүүлэн эсхүл үйлчилгээг Оюу Толгой ХХК – дүзүүлнэ;
  2. Та нэхэмжлэхээ Оюу Толгой ХХК – аар баталгаажуулан авна:
  3. Та бэлтгэн нийлүүлэгчийн зээлийн хүсэлтээ ХасБанкинд гаргаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө;
  4. ХасБанк ханган нийлүүлэгчтэй холбогдох гэрээг байгуулж, гэрээний дагуу санхүүжилтийг олгоно.

Click here to see other FAQs