Харилцагч таны бизнест богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтын хэрэгцээ үүссэн бол дижитал банкаар түргэн, шуурхай зээлээ авах боломжтой.
Давуу тал
- Таны дансны ашиглалтаас хамаарч зээлийн хэмжээг тэр дор нь тогтооно;
- Өмнө нь зээлтэй байсан ч нэг удаа дахин нэмэлтээр зээл авах боломжтой;
- Зээлийн хугацааг нэг удаа сунгах боломжтой;
Зээлийн зориулалт
- Бизнесийн богино хугацааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх;
- Та бизнесийн орлоготой ч өрхийн болон хувийн хэрэгцээндээ зориулж авч болно.
Бүтээгдэхүүний нөхцөл
Дээд хэмжээ | Хугацаа | Хүү* | үйлчилгээний шимтгэл | |
---|---|---|---|---|
Сарын | жилийн | |||
300,000 – 15,000,000 төгрөг хүртэл | 6 сар | 1.9% | 22.8% | Шинээр авах - зээлийн дүнгийн 1% Нэмж авах - нэмж авч буй дүнгийн 1% Хугацаа сунгах - тухайн үлдэгдэл дүнгийн 1% |
*Зээлийн бодит өртөг (жилийн): 22.5% - 24.9%
Тавигдах шаардлага
- ХасБанкны ПОС-ыг 6 сараас доошгүй хугацаанд ашигласан байх;
- ХасБанктай мастер гэрээ байгуулсан байх;
- Сүүлийн 3 сарын орлогын дундаж 3 сая төгрөгөөс дээш байх;
- Зээлийн сайн түүхтэй байх.
Suggested
It gives you the opportunity to finance your business and household consumption.